“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг АТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байгаа юм. Өчигдөр боловсролын салбар дахь авлигыг хэлэлцсэн бол өнөөдөр ЖДҮХС-ийн үзүүлэлтүүд, энэ сан зорилгодоо хүрч чадсан уу зэрэг асуудлыг хөндөв.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлогч М.Энх-Амар дараах мэдээллийг өгөв:
- ЖДҮХС-г анх байгуулснаас хойш олон яамны харьяанд шилжүүлсэн.
- Нийт ажиллах хүчний 33 хувь нь энэ салбарт бий. 900 орчим мянган хүн ажилаж байна. Үүнд малчид мөн багтсан.
- ЖДҮ ДНБ-ий 13 хувийг, экспортын 3 хувийг тус тус эзэлж байна.
- ЖДҮХС-гаас 7500 зээлдэгчид 850 тэрбум төгрөгийн зээл олгосон. Сум хөгжүүлх сангаас 25 мянган хүнд зээл олгожээ.
- Зээлийн батлан даалтын сан, сургалт явуулах гэх мэт ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн бус дэмжлэг үзүүлдэг. Үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг.
- Гааль, нэмүү өртгийн албан татвараас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлдөг. Шинэ хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас ч мөн чөлөөлнө.
- Зөвлөх үйлчилгэний хүртээмж, чанарыг сайжруулахаар 115 төсөлд энэ төрлийн дэмжлэгийг олон улсын банктай хамтран үзүүлсэн.