Өмнийн говь Үндэсний лигийн улирлаа хожлоор эхлүүллээ

Б.Чимэг GoGo.mn

2018-12-06 18:04 GMT+8

MNBA 21 аймгийн үндэсний лигийн дэд хэсгийн ээлжит тоглолт Өмнөговь болон Завхан аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний хэсэгт Завханы баг зэрэг илүү хийсэн бол хоёрдугаар үед Өмнөговь Мазаалай багаас Т.Билгүүний оролтууд амжилттай болж, оноог тэнцүүлж чадсан юм. 

Улмаар хоёрдугаар хагаст  онооны ээлж дараалан солигдсон тун сонирхолтой тоглолт боллоо. 

Шийдвэрлэх үед  есөн секунд  дутуу  байхад оноо 76-76 болж тэнцсэн юм.  Яг энэ үед хажуугаас Өмнөговь аймаг бөмбөг тоглолтод оруулж, Т.Билгүүн оролт хийж алдааг авч, хоёр шидэлтийнхээ эхнийхийг  амжилттай болгосноор 77-76 харьцаатай Өмнөговь аймаг хожлоо. Тус тоглолтод  Өмнөговь аймгаас Т.Билгүүн  33 оноо, 7 самбар 2 оновчтой дамжуулалт өгч онцгой байсан бол эсрэг багаас Б.Энхдолгион 18 оноо , 5 самбар авч багаа тэргүүллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1545 санал өгсөн байна.

Дээшээ