Монгол улсын боловсролын салбарт бүтэц, зохион байгуулалтын томоохон өөрчлөлт 1990-ээд оноос эрчимтэй хийгдэж ирсэн. Тухайлбал, 2004 онд цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг боловсруулж үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн бол 2005 оноос 10 жилийн тогтолцооноос 11 жил рүү, 2008 оноос 12 жилийн тогтолцоо руу шилжсэн байна.
Энэхүү боловсролын бүтцийн болон бодлогийн өөрчлөлтийг даган ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг хэд хэдэн удаа шинэчлэн боловсруулсан байдаг. Гэвч эдгээрийн үр дүн, гүйцэтгэл, сайжруулалт, нэгдмэл ойлголт, хэтийн төлөвлөлт зэргийг зайлшгүй эргэн дүгнэх шаардлагатай аж.
Монгол хүүхэд сургуулийн орчинд илүү бүтээлч зүйл сэдэж, хийж, сурах ёстой
Тиймээс БСШУСЯ нь ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран боловсролын тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой хэрэгжүүлж буй “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ыг 2016 оноос эхлэн эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд хамтран боловсруулжээ.
Энэхүү аргачлалыг боловсруулахдаа өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт хийгдсэн шинэчлэлийн үйл явцад дүн шинжилгээ хийж, цаашдын хөгжлийн гарц, тогтвортой байдлыг хангахуйц байдлаар боловсруулжээ. Мөн энэ хүрээнд Хөтөлбөрийн Менежментийн Циклийг (ХМЦ) хэрэгжүүлж Монгол улсын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх тогтолцоог нэвтрүүлэх аж. Ингэснээр өмнөх жилүүдийн алдааг засах гүйцэтгэх, сайжруулах аргачлалаар хөтөлбөрийг шинэчлэх үйл явцыг зохион байгуулна.
Бид энэ талаар ЖАЙКА олон улсын байгууллагын “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн мэргэжилтэн Фүкүо Томохиротой ярилцлаа.
- Сайн байна уу? Юуны өмнө “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ыг яагаад хэрэгжүүлэх болсон талаар яриагаа эхэлье.
Анх 2016 онд Монгол улсын БСШУСЯ-аас манай ЖАЙКА олон улсын байгууллагад энэ талаар санал тавьсан. Тухайн үед ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, хэтийн төлвийг гаргах нөөц бололцоо дутагдалтайгаас гадна сурах бичиг, гарын авлагыг нь сайжруулах хүсэлтийг дурдсан байсан. Мөн багш нарын арга зүйг сайжруулах болон сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох талаар уламжилсан юм.
Боловсрол бол хүн байхын хамгийн үндсэн суурь юм. Тэгэхээр сургалтын хөтөлбөр нь өөрөө боловсролын суурь болдог ба энэ нь мөн л хүн байхын нэгэн хэсэг буюу хоол хийх “жор” болдог гэсэн үг.
Тухайн үед бид “ЕБС-ийн багшийн заах аргыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлээд дуусч байсан. Энэ төслийн хүрээнд ЕБС-ийн зарим багш заах арга зүйн хувьд багагүй бэрхшээлтэй байгааг анзаарсан юм. Тэд сургалтын хөтөлбөрөө бүрэн дүүрэн ойлгоогүй, хэрхэн заах талаар сайн бэлтгэл хангаагүй байсан. Хичээлийг сайн төлөвлөхгүйгээр шууд сурах бичгээ хараад хичээл заах хандлага байдаг.
Тиймээс сургалтын хөтөлбөрийг дахин хянаж, сайжруулах шаардлагатайгаас гадна багш нарын заах арга зүй, шинэ зүйлд дасан зохицох чадварыг сайжруулах хэрэгтэй байгааг анзаарсан.
Сургалтын хөтөлбөрийг өөрчлөх нь улс бүрт байдаг, энэ нь өөрийн гэсэн давуу талтай буюу өмнөхөө сайжруулан илүү сайн үр дүнд хүргэх гэсэн нэгэн алхам.
- Тэгвэл Япон улсад сургалтын хөтөлбөрийг хэрхэн шинэчилдэг вэ?
Жишээ нь Японд ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааг тогтмол буюу жил бүр хийдэг. Гэхдээ энэ нь зөвхөн багш ажлаа сайн хийж байна уу, сурагчид хичээлээ ойлгож уу гэдгийг шалгахдаа бус боловсролын менежментийг зөв байна уу үгүй юу, сайн тал болон сул тал нь юу вэ, хэрэв сул тал байгаа бол түүнийг хэрхэн өөрчилж болохоор байна гэдгийг илрүүлдэг.
Гол нь яагаад хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг нарийн тодорхойлох, аль хэсэг нь нийцэхгүй байна гэдгийг тогтмол дүгнэж байх хэрэгтэй. Гэвч Монголын нөхцөлд засгийн газар өөрчлөгдөхөд сургалтын хөтөлбөрийг тодорхой хэмжээнд өөрчилж байсан нь өмнөх хөтөлбөрийн хэрэгжилтэд судалгаа хийх, үнэлгээ өгөх, сайжруулах төлөвлөгөө гаргах зэрэгт хүндрэл учруулж байсан. Мөн шинэ болон хуучин хөтөлбөрийн уялдаа холбоо, ялгаатай тал зэрэг нь ойлгомжгүй байх нь багш нарт хэрэгжүүлэхэд төвөгтэй байдал үүсгэнэ.
Японд сургалтын хөтөлбөрийг үндсээр нь өөрчилдөггүй, харин ерөнхий бүтцийг өөрчлөхгүйгээр бага багаар шинэчилдэг. Тиймээс багш нар хүртэл өөрийгөө шинэчилж хөгжүүлж байх шаардлагатай болдог юм. Жил бүр өмнөхөөсөө илүү ихээр өөртөө итгэлтэй, илүү мэдлэгтэй байх ёстой болдог.
Зарим багшийн “Би энд заана, чиний юу гэх нь хамаагүй, хий гэснийг минь хий” гэх хандлага хүүхдийн сурах эрмэлзэлийг мохоож түүнийг “хайрцагт” оруулдаг
Тэгэхээр эцсийн дүнд бидний дүгнэлт, хоорондоо уялдаа холбоо бүхий боловсролын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж үзсэн. Ингэхийн тулд өмнөх хөтөлбөр шинэчилсэн үйл явцад дүн шинжилгээ хийж алдаа, оноог хэлэлцээд дараагийн хөтөлбөр шинэчлэхдээ үйл явцыг дарааллын дагуу цаг хугацаанд нь хийх, цаг хугацаа, нөөцийн хуваарилалтыг оновчтой төлөвлөх, хэрэгжилтэд үнэлгээ хийх, судалгаанд суурилсан шинэчлэл хийх гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Өөрөөр хэлбэл эхлэлээсээ төгсгөл хүртэл бүх үйл ажиллагаа хоорондоо уялдаа, хамааралтай нэгэн цогц байна гэсэн үг. Энэхүү циклийн хүрээнд төгсгөл гэдэг нь дараагийн сургалтын хөтөлбөрийн эхлэх үе нь юм. Японд сургалтын хөтөлбөрөө 10 жил тутамд нэг удаа өөрчилдөг. Өнгөрсөн хугацаанд хийсэн дүгнэлт ч мөн адил 10 жил шаардлагатай гэж гарсан, иймд бидний зүгээс 10 жилийн хугацаатай цикл танилцуулж байна.
- Улс үндэстний хүүхэд бүр сурах арга барилаараа ялгаатай. Тэгэхээр энэ нь Монгол хүүхдийн онцлогт хэр тохирсон зүйл вэ?
Бид сургалтын хөтөлбөр боловсруулаагүй харин сургалтын хөтөлбөр шинэчлэх менежментийг сайжруулах аргачлалыг боловсруулсан. Өөрөөр хэлбэл үйл явцын үе шатыг бүрийг олон талаас нь харгалзан боловсруулсан схемчилсэн зураглал юм. 10 жилийн дараа гэхэд боловсролын менежмент сайжирсан байна л гэсэн үг юм.
Боловсрол бол хүн байхын хамгийн үндсэн суурь гэж ЖАЙКА олон улсын байгууллага үздэг. Тэгэхээр сургалтын хөтөлбөр нь өөрөө боловсролын суурь болдог ба энэ нь мөн л хүн байхын нэгэн хэсэг буюу хоол хийх “жор” болдог гэсэн үг. Бид сургалтын хөтөлбөрт гар хүрэхгүй харин түүнийг хэрхэн сайжруулах аргачлалыг нь 10 жилээр гаргасан гэсэн үг. Японд сургалтын хөтөлбөрийн энэхүү аргачлалыг ашиглаад 60 жил болж байгаа бөгөөд тус улс боловсролын тогтолцоо тогтвортой, чанартай гэдгийг та бүхэн анзаарсан байхаа.
- Энэхүү сургалтын хөтөлбөрийн менежмент сайжруулах аргачлалыг яг хэдийнээс эхлүүлэх вэ?
Манай төсөл бараг л дуусч байна. Энэхүү хөтөлбөрийн менежментийн цикл нийт 10 жилийн хугацаатай. Гэхдээ яг хэдийнээс энэхүү цикл эхлэхийг хоёр тал хараахан шийдээгүй ч энэ оны наймдугаар сард БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа уг аргачлалыг сургалтын хөтөлбөртөө ашиглах талаар санал нэгдэж буйгаа илэрхийлсэн. Иймд бараг эхэлснээс өөрцгүй эхний алхмыг тавьсан гэсэн үг. Тийм ч учраас БСШУСЯ-аас өнөөгийн сургалтын хөтөлбөрийн аль хэсгийг өөрчлөх шаардлагатай эсвэл хэвээр үлдээж, илүү сайжруулах ёстой эсэх талаарх судалгааг аль хэдийнэ эхлүүлсэн.
Сурагчид багшаас дандаа ямар нэгэн заавар зааварчилгаа, үүрэг өгөхийг хүлээх хандлага суучихдаг. Энэ нь эргээд сургуулиа төгсөөд эсвэл амьдрал дээр гарахад “Чи үүнийг хий, одоо ингэ” гэж хэн нэгнээс даалгавар авч байж хөдлөх ёстой мэт ойлголттой болчихдог.
- Багш нар шинэ сургалтын хөтөлбөртэй танилцахаар төөрөгдөлд орж, түүндээ дасан зохицоход бэрхшээл тулгардаг. Тэгвэл энэ тал дээр тэднийг хэрхэн сургах вэ?
Өмнө нь багш сургалтын агуулга, сурах бичиг дөрвөн жил тутамд солигдоход төөрөгдөлд орж шинэ хөтөлбөртэйгөө ч бүрэн дүүрэн танилцалгүй хичээлээ эхлүүлдэг байсан гэж хэлж болно. Тэгвэл энэ удаад багш сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүрэн ойлгоход нь зориулж нэг жилийн хугацаанд сургалт зохион байгуулахаар тусгасан.
Багш нар сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийх бүрт өөрсдийн мэдлэгээ хэрхэн дээшлүүлэх талаарх мэдээллийг алхам тутамдаа авч байх болно. Арван жилийн хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлэх нь багш нар өөрийгөө хөгжүүлэхэд хангалттай хугацаа юм.Тэгэхээр миний бодлоор энэ хугацаа нь багш нарыг төөрөгдөлд оруулахаас илүүтэй дэмжлэг болсон зүйл гэж хэлж болно.
- Төсвийн хувьд хэрхэн санхүүжиж байгаа вэ?
Ном сурах бичиг гээд бүхий л зардал Монгол улсын БСШУСЯ-аас гарч байгаа. Гэхдээ сайшаалтай нь дөрвөн жил тутам солигддог байсан сурах бичгийн зардал үгүй болж 10 жилийн хугацаанд сурагчид нэг л сурах бичгийг хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр өмнөхөөсөө илүү бага зардал гарна. Тиймээс боловсролын салбар дахь нийт зардал ч мөн багассан үзүүлэлттэй гарна.
- Энэхүү менежментийг нэвтрүүлснээр манай өнөөгийн боловсролын чанарт ямар эерэг үр дүн гарах вэ?
Хамгийн гол нь багш сурагчдын сурах болон заах арга барилд эерэгээр нөлөөлнө. Нэн ялангуяа энэхүү төсөл маань хүүхэд төвтэй хэмээн нэрлэгдсэн нь ч учиртай бөгөөд сурагчдад илүү их анхаарсан үйл ажиллагаануудыг хийх болно.
Жишээ нь зарим сурагч багшийн зааж байгааг ойлгохгүй байгаа ч ойлгосон мэт дүр үзүүлдэг эсвэл шалгалтын үеэр хуулдаг шүү дээ. Тэгэхээр энэ мэт байдлыг багасгах, арилгах үүднээс сурагчдын үйл ажиллагаанд илүүтэй төвлөрнө.
Багш хичээлийн цагаар асуулт асууж хэн нэгэн гараа өргөж хариулдаг. Сурагчид багшаас дандаа ямар нэгэн заавар зааварчилгаа, үүрэг өгөхийг хүлээх хандлага суучихдаг. Энэ нь эргээд сургуулиа төгсөөд эсвэл амьдрал дээр гарахад “Чи үүнийг хий, одоо ингэ” гэж хэн нэгнээс даалгавар авч байж хөдлөх ёстой мэт ойлголттой болчихдог. Тиймээс хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн, нэг нь заагаад нөгөө нь сонсох бус сурагчдын өөрсдийн шинэ санаачлага оролцоог дэмжсэн байх болно. Сурагчдын оролцоо гэдэг бол маш чухал.
Монголын боловсрол олон улсын хандлага бүхий стандарт, хөтөлбөртэй ч менежментийг сайжруулах шаардлагатай
- Гэхдээ ихэнх багш нар “Би зааж, та нар сонс” гэсэн хандлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхөд багагүй хөдөлмөр гарах байх. Тийм үү?
Тийм шүү. Японд ч гэсэн ийм хандлагатай багш нар одоо хүртэл бий. Гэхдээ ихэнх нь тийм биш. Жишээ дурдахад, намайг дунд сургуульд байхад манай багш ангид орж ирээд л “Өнөөдрийн сэдэв бол энэ. Та нар энэ талаар ямар бодолтой байна вэ” гээд л өөрөө бараг 5-хан минут яриад хичээлийг эхлүүлдэг байсан. Энэ үед хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж мэтгэлцэхдээ мэтгэлцэж, санал нийлж эсвэл няцааж, энд тэндээс шинэ гоё санаанууд гарч ирнэ.
Энэ бүхний дараа буюу хичээлийн төгсгөлд багш “Гол онол нь ийм байдаг, чинийх дөхөж очсон, харин чамаас маш гоё санаа гарсан шүү, чиний хэлсэн зүйл сайн байлаа” гэх мэтээр хүүхдүүдийг урамшуулдаг байсан. Энэ бол маш сайн заах арга барил.
Гэвч зарим багшийн “Би энд заана, чиний юу гэх нь хамаагүй, хий гэснийг минь хий” гэх хандлага хүүхдийн сурах эрмэлзэлийг мохоож түүнийг “хайрцагт” оруулдаг. Багш бүр дээрх аргаар хичээлээ заана гэдэг мэдээж амар биш л дээ. Гэхдээ л тэд өөрсдийгөө заах арга барил, харилцааны түвшинд ч бага багаар ахиц гаргаж хөгжүүлэх шаардлагатай болоод байна. Хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурна гэдэг нь хамгийн чухал зүйлүүдийн нэг.
Япон, Хятад, Солонгос зэрэг улсууд сурагчдын өрсөлдөх чанарыг дэмжсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байдаг. Харин багш нар сурагчиддаа юу заах вэ гэдэгт төвлөрөх бус тэднийг хэрхэн ахиулах, хөгжүүлэх тал дээр илүүтэй анхаарах ёстой юм. Дахин хэлэхэд, энэхүү ойлголтыг өөрчлөх нь тийм ч амар биш, урт хугацаа шаардлагатай.
Даяаршлын нийгэмд бид амьдарч байна. Тиймээс Монгол хүүхэд сургуулийн орчинд илүү бүтээлч зүйл сэдэж, хийж, сурах ёстой. Нэгэн хэвийн уламжлалт хэв маягийг өөрчлөх цаг болсон.
Энэхүү 10 жилийн хугацаатай Хөтөлбөрийн Менежментийн Циклийг хэрэгжүүлбэл дутуу зүйлээ нөхөж, боловсролыг илүү чанартай болгоно гэж ойлгож болно
- Гэвч нөгөө талдаа манай улсын сургуулийн нэг ангид суралцах хүүхдийн тоо маш их өссөн. Хотын төвийн сургуулийн нэг ангид дунджаар 50-60 хүүхэд хичээллэж байна. Энэ нь багш хүүхэд бүрт хүрч ажиллах, хичээлээ тайван заах нөхцөл нь бүрддэггүй. Тэгэхээр тэд энэхүү шинэ зүйлийг хэрхэн хүлээж авах бол?
Яг үнэн. Монгол улсын боловсролын тогтолцоонд энэ нь маш том асуудал. Үүнийг засгийн газар бодлогоор буюу нэг анги дүүргэлтийн тоонд хязгаар тавих, шинээр сургууль барих гэх мэтээр шийдэх ёстой юм.
Бүр боломжгүй бол 60 сурагчтай ангид хичээл заах аргыг нь боловсруулж болно. Магадгүй 10, 10-аар нь зургаан групп болгоод хичээлээ сонирхолтой байдлаар орж болно. Бүр шаардлагатай тохиолдолд багш тухайн хичээлийг хоёр удаа заах боломжтой шүү дээ.
Аливаа зүйлд ямар нэгэн гарц, гаргалгаа байж л байдаг. Харин нөхцөл байдал хүндрэхээс өмнө ямар нэгэн арга хэмжээ, шийдэл олох хэрэгтэй юм. Гэхдээ мэдээж хамгийн зөв гарц бол шинээр сургуулиуд барих юм шүү дээ.
- Монголын өнөөгийн боловсролын системийг хөндлөнгийн мэргэжилтний хувьд дүгнэн давуу тал болон сул талыг нь дурдвал...?
Бага, дунд, ахлах гэж гурван түвшинд хуваадаг нь мэдээж олон улсын стандартын дагуу байгааг илтгэж байна. Сургалтын хөтөлбөр ч мөн олон улсын стандартын дагуу гэж явдаг. Бусад улсуудын боловсролын түвшинтэй харьцуулахад бас тийм ч муу биш. Хамгийн гол нь менежментийг сайжруулах шаардлагатай гэж бодогддог. Жишээ нь, сурах бичиг нь бэлэн биш байхад гэнэт шинэ хичээл нэмчихдэг эсвэл хасчихдаг. Энэ нь боловсролын менежмент сул байгаагийн нэг илрэл юм. Хангалттай судалгаа, бэлтгэл ажилгүйгээр шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлдэг.
Эдгээрийг эс тооцвол бусад зүйл болон боловсролын систем сайн гэж хэлнэ. Харин энэхүү 10 жилийн хугацаатай Хөтөлбөрийн Менежментийн Циклийг хэрэгжүүлбэл дутуу зүйлээ нөхөж, боловсролыг илүү чанартай болгоно гэж ойлгож болно.
- Ярилцсанд баярлалаа.