Энэ оны 10-р сарын 27-нд Английн Премьер Лигийн “Лестер Сити” клубийн эзэн, Тайландын тэрбумтан Вичай Сриваддханапрабха тэргүүтэй 5 хүн нисдэг тэрэгний ослоор хорвоог орхисон билээ.
Тус өдөр “Лестер Сити” өөрсдийн “Кинг Пауэр” цэнгэлдэхдээ “Вест Хэм”-ийг хүлээн авч, 1:1-ийн харьцаатай тэнцсэн бөгөөд багийн эзэн Вичай тоглолтын дараа талбайн төв цэгээс нисдэг тэрэгтэйгээ хөөрсөн юм. Гэвч түүний сууж явсан нисдэг тэрэг агаарт гэнэт доголдож, цэнгэлдэхийн гаднах машины зогсоолын ойролцоо осолдсон.
Түүнээс хойш мөрдөн байцаагчид ослын шалтгааныг тодруулахаар сар гаран ажилласан бөгөөд өчигдөр олон нийтэд мэдээлэл хийжээ. Тэдний хэлж буйгаар “AW169” загварын нисдэг тэрэг осолдсон гол шалтгаан нь сэнсний гол болон түүнийг удирдах гишгүүрийн хооронд ямар ч холбоогүй болсон байна.
Иймээс агаарт сэнс гэнэт ажиллахаа байжээ. Ослын дараа Европын нисэх хүчний аюулгүй байдлын товчоо “AW169” загварын нисдэг тэрэгнүүдийн үйл ажиллагааг шалгаж эхэлсэн байна.
А.Одбаяр