Энэ долоо хоногт Испаний Копа Дэл Рэйн 32 багууд хариу тоглолтуудаа хийж, шилдэг 16 баг шалгарлаа. Өмнөх өдрүүдэд том багуудаас Барселона өрсөлдөгч Културал Леонесаг нийлбэр дүнгээр 5-1-р буулган авсан. Мөн Атлетико Мадрид Сант Андрьюг 5-0 Валенсиа Эброг 3-1-ээр хожсон билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнийн хамгийн их анхаарал татсан нь эзэн хааны Реал Мадрид багийн тоглолт байсан юм. Аваргуудын лигт 3 дараалан түрүүлээд байсан Реал энэ улиралд тун тааруу эхлэлийг хийгээд байгаа билээ. Тиймдээ ч тэдний сүүлчийн бүх тоглолтууд хэвлэлийнхний анхаарлын төвд ороод байгаа юм.
Мадрид өрсөлдөгч Мелиллаг Сантиаго Бэрнабаудаа 4-0 хожсон бол хариу тоглолт Мелиллагийн талбайд болсон. Эхний үед гурван гоол орсон бөгөөд бүгдийг нь Реал Мадрид оруулсан. Тоглолтын 33, 35 дахь минутуудад дараалан Асенсио гоолдсон бол Санчис Де Фелипэ Реал Мадридын өмсгөлтэйгөөр анхны гоолоо 39 дэх минутад бүртгүүлсэн байна.
Хоёрдугаар хагаст Реалаас Иско хоёр, Оливера Жуниор нэг гоол оруулснаар 6-0 болгож ялалтаа баталгаажуулсан бол Мелиллагаас нэр төрийн нэг гоолыг Оасми 81 дэх минутад торгуулийн цохилтоор оруулж, тоглолтын эцсийн шүгэл дугарч нийлбэр дүнгээр Реал Мадрид 10-1-ээр өрсөлдөгчөө хожиж, шилдэг 16-д шалгарсан байна.
Эх сурвалж: BBC
Сэтгүүлч: Л. Тулга