АНУ-ын гадаад худалдааны алдагдал аравдугаар сард сүүлийн 10 жилд байгаагүй дээд түвшинд хүрч өссөн байна. Тус улсын Худалдааны яамнаас мэдээлснээр худалдааны алдагдал нь аравдугаар сард 1.7 хувиар өсөж, 55.5 тэрбум ам.доллар хүрчээ.
Импорт түүхэн дээд түвшинд хүрч өссөн бол экспортод төдийлөн өөрчлөлт ороогүй байна. Ерөнхийдөө алдагдал өсөхөд “Худалдааны дайн” сөргөөр нөлөөлж байна гэж шинжээчид тайлбарлажээ. АНУ-ын БНХАУ-тай хийх худалдааны алдагдал 43.1 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшиндээ хүрч өссөн байна.
Мөн ам.долларын ханш чангарч, худалдааны бодлогоос үүдсэн тодорхойгүй байдал зэрэг нь АНУ-ын экспортод сөргөөр нөлөөлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-тай хийх худалдаанаас хүлээх алдагдлыг бууруулна гэж амласан ч бодит байдалд хараахан биеллээ олж чадахгүй байгааг шинжээчид онцолж байна.
Үүний зэрэгцээ БНХАУ АНУ-тай хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын хүрээнд зөвшилцөлд хүрсэн гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Хэдий тийм боловч БНХАУ-ын талаас ямар нөхцөлүүдийг хүлээж авсан нь тодорхойгүй хэвээр байна.
Үүнээс өмнө АНУ БНХАУ-ыг автомашины импортын тарифыг бууруулахыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн төдийгүй БНХАУ АНУ-аас шар буурцаг, шингэрүүлсэн байгалийн хий эргэн импортолж эхлэхээр бэлтгэж байгаа талаар мэдээлэл гарсан юм.
БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фен “Эн тэргүүнд хоёр талын хүрсэн зөвшилцлийн дагуу хөдөө аж ахуй, эрчим хүч, тээврийн салбарын хүрээнд нэн яаралтай хэрэгжүүлэлтүүдийг хийж эхэлнэ.
Цаашлаад ирэх 90 хоногийн хугацаанд бид чиглэлээ тодорхойлж, оюуны өмчийн эрх, технологийн салбарын хамтын ажиллагаа, зах зээлийн хүртээмж, худалдааны тэнцэл зэрэг хоёр улсын ашиг сонирхол, тавьсан шаардлагуудтай холбогдсон асуудлуудаа хэлэлцэх болно” гэж онцоллоо.
Н.Номин-Эрдэнэ