"Хэрвээ BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг Парламент дэмжихгүй бол дараагийн авах арга хэмжээг тодорхойлоход 21 хоногийн хугацаа байгаа" гэж Их Британийн Парламентын доод танхимын гишүүд мэдэгдлээ.
Энэ хугацаанд Европын Холбооноос хэлэлцээргүйгээр гарах, дараагийн бүх нийтийн санал асуулга явуулах эсвэл BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг дахин хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.
585 хуудас бүхий хэлэлцээрийн төсөлд Хойд Ирландын хилийн асуудал, Их Британи Европын Холбооны цаашдын харилцааг хэрхэн зохицуулах талаар тусгажээ. Тодруулбал, британичуудын Европын орнуудад амьдрах, сурах, ажиллах эрхийг хэвээр үлдээж, Хойд Ирландын хил дээр гаалийн шалган нэвтрүүлэх цэг байгуулахгүй гэж заасан байна.
BREXIT-ийн асуудал хариуцсан Европын Холбооны төлөөлөгч Мишель Барнье “Бид BREXIT-ийн хэлэлцээрийн төсөлд санал нэгдсэн. Хойд Ирландын хилийн асуудал, худалдаа, батлан хамгаалах салбарт зөвшилцөлд хүрсэн. Гэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Их Британийн Парламентын дэмжлэг хэрэгтэй. Одоогоор Их Британид BREXIT-ийн хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлэг ширүүсэж байна. Энэхүү хэлэлцээрээр аль нэг тал нь давуу тал хүртэхгүй. Их Британи, Европын Холбооны аль алинд нь алдагдалтай” гэж мэдэгдлээ.
Харин Их Британийн Сангийн сайд Филип Хэммонд “BREXIT-ийн хэлэлцээрийн төсөл нь Европын Холбооноос гарах хамгийн сайн хэлэлцээр. Бид энэ талаар маш урт хугацаанд хэлэлцэж байна. Гэхдээ бид илүү шударга байх хэрэгтэй. Европын Холбооноос гарахад хэлэлцээр хийх эсэхийг бид тодорхойлох хэрэгтэй байна. Английн Төв банкны зүгээс хэлэлцээргүйгээр гарвал ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, хүнсний бүтээгдэхүүн, орон сууцны үнэ нэмэгдэнэ гэдгийг анхааруулсан” гэсэн байна.
С.Өлзийбуян