Ирэх оноос Walmart сүлжээ дэлгүүрүүд цэвэрлэгч роботуудтай болно


2018-12-07 15:55 GMT+8

Хамгийн өндөр орлоготой сүлжээ дэлгүүрт тооцогддог Walmart 2019 оны нэгдүгээр сараас эхлэн АНУ даяарх сүлжээ дэлгүүрүүддээ робот цэвэрлэгчийг ашиглахаар болсноо энэ долоо хоногт албан ёсоор мэдээллэв.

Ингэхдээ тэд 2009 онд үүсгэн байгуулагдаж байсан Brain корпрацийн бүтээсэн Auto-C роботуудыг ашиглах гэнэ. Auto-C цэвэрлэгч роботууд нь тойрог хэлбэрийн цэвэрлэгч гар, эргэн тойрноо мэдрэх мэдрэгч, хиймэл оюун ухаан зэргээр тоноглогдсон байх бөгөөд ойрхон байгаа хүнийг мэдэрч чадах тул дэлгүүрт үйлчлүүлэгч байгаа үед ч гэсэн цэвэрлэгээ хийж чадах ажээ.

Түүнчлэн тэдгээр робот удирдаж буй хүнээсээ тушаал аван тодорхой хэсгийг даан авч цэвэрлэж чаддаг учир үр бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг хэмнэх давуу талтай. Ингэснээр тэд илүү хэрэглэгчдээ анхаарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох дээр анхаарах боломжтой болж байгаа талаараа Walmart-ын удирдлагууд дурдсан байна.

Өдгөө 1.5 сая ажилчинтай Walmart хөрөнгө, цаг хугацааг хэмнэх үүднээс илүү автоматжиж байгаа бөгөөд өнгөрсөн оноос хойш бараа бүртгэлийн ажлыг роботод даатгаж эхэлсэн билээ.

Бараа бүртгэдэг робот.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1017 санал өгсөн байна.

Дээшээ