Дүнжингарав худалдааны төвийн дэргэдэх төмөр замын 407-р гарамд УБТЗ, Тээврийн цагдаагийн албаны ажилтнууд төмөр замын гарам дээр гарч буй зам тээврийн ослын шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийлээ.
Төмөр замын гарам дээр автомашин галт тэрэгтэй (зүтгүүртэй) мөргөлдсөн зам тээврийн осол 2018 оны есдүгээр сарын байдлаар 11 гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Төмөр замын гарам дээр автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас 2018 онд 7 хүн гэмтжээ. Энэ төрлийн осол нь автомашины жолоочийн буруутай үйлдлээс болдог байна. Тиймээс жолооч нар харицулагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа.
Мөн тээврийн хэрэгслийн тооны 2008 оноос тасралтгүй өссөн байна. 2008 онд 176837 тээврийн хэрэгсэл байсан бол 2018 онд 804000 болжээ.
2018 оны 11-р сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх замын хөдөлгөөний дүрэмд төмөр замын гарам нэвтрэх тухай ингэж заасан байна.
17.ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ НЭВТРЭХ
Хэрэв төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.40-д зааснаар хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.
Мөн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн харицулага хүлээлгэхээргүй бол хүний нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр олгоно.