Нэгэн цагт Гүүглийн төсөл байсан Waymo компани автомат жолоодлоготой таксины үйлчилгээ болох Waymo One-ыг АНУ-ын Аризона мужийн нийслэл Финикс хотод эхлүүлэв.
Waymo One жолоочгүй таксины үйлчилгээ туршилтын шатандаа явж байгаа учир одоогоор тусгай бэлтгэгдсэн жолоочтой байх аж.
Мэдээж хүссэн хүн бүр Waymo One-оор үйлчлүүлэх боломжгүй. Цар хүрээ, нөлөөллийн хувьд асар том ийм төрлийн үйлчилгээнүүд эхний ээлжид тоотой хэдхэн хүмүүст нээлттэй байдаг билээ. Тодруулбал одоогоор Waymo One-г тус компанийн 2017 онд эхлүүлж байсан “Early rider” буюу анхлан туршдаг бүлэг хүмүүс л ашиглах эрхтэй аж. Хамгийн сүүлийн тоогоор уг хөтөлбөрт 400 гаруй оролцогчтой байсан юм.
Waymo One үйлчилгээний танилцуулгыг үзээрэй.
Тусгай апп татан явах маршрутынхаа мэдээллийг оруулахад, түүн дээр тулгуурлан үйлчилгээний хөлсийг тооцоолон гаргаж байгааг дээрх бичлэг болон зургаас харж болно.
Ажиллах зарчмаас эхлээд олон талаараа Uber-тай төстэй байгаа тулд Waymo One-ыг Uber-ын ирээдүйн өрсөлдөгч хэмээн таамаглаж байгаа юм.
Ямартай ч Waymo One албан ёсоор нээгдсэн нь таксины үйлчилгээнд гарч болзошгүй томоохон өөрчлөлтийн эхлэл болж чадлаа.