Ш.Энхтөр: ЭХЭМҮТ-д ямар нэг хандив, тусламж хэрэггүй

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-12-07 16:55 GMT+8

Улсын эмнэлгүүдийн эм хангамж, тохижилт, ор зэрэг эд хогшил нь хуучирч муудсан, стандарт шаардлага хангахгүй болсон тухай ойлголт нийгэмд тогтсон байдаг. Тэгвэл эх, хүүхдэд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр энэ сарын 6-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ хандив тусламжийн талаар тайлбар хийсэн юм.

Тэрбээр, Төр засгаас эх, хүүхдийн төлөө чадлаараа анхаарал халамж тавьж байгаа. Эмчилгээ, оношлогооны техник технологийн чадамжийнхаа талаар бид ард иргэддээ тэр болгон мэдээлэл өгч чаддаггүй юм шиг байна. Жишээлбэл, Фэйсбүүк дэх Аавуудын группт ЭХЭМҮТ-д ор нийлүүлэх аян өрнүүлж, хандивын данс үүсгээд явж байна.

ЭХЭМҮТ нэгэн зэрэг 12 эхийг амаржуулах хүчин чадалтай. Их засвар хийж, тохь тухтай орчин нөхцөл хангасан найман Төрөх өрөө бий. Төрөх өрөөнүүд Герман улсын Шмиц брэндийн төрөлтийн явцад 14 янзаар өөрчлөгддөг хамгийн сүүлийн үеийн төрөх ор суурилуулаад хоёр жил болж байна. Өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгүүд яг ийм орон дээр эхчүүдийг амаржуулдаг.

Амаржих өрөөний ор муу гэж янз бүрийн зураг тавиад хандив босгож байгаа хүмүүст хэлэхэд “Манай төвд ийм туслалцаа хэрэггүй. Манай эмнэлгийн ор болон бусад хангамж стандарт нөхцөлийг бүрэн хангаж байгаа” гэж хэлэв.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1022 санал өгсөн байна.

Дээшээ