Өнгөрсөн долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлууд болон GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, ярилцлагаас хүргэж байна.
Ж.БАТЗАНДАНГ АН-ААС ХАСАЖ, Л.БОЛД, Д.МУРАТ НАРЫГ НЭР ДЭВШИХ ЭРХИЙГ ДӨРВӨН ЖИЛЭЭР ХАСЛАА
Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай намаасаа хасах шийдвэр гаргажээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасахаар болсон байна.
АН-ын дарга С.Эрдэнэ "Намын дүрэм журмын хүрээнд үүргээ биелүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэхээр боллоо. АН-ын үндсэн дүрмийн хорооны хуралдаан болж дараах шийдвэрийг гаргалаа" гэсэн юм.
Дэлгэрэнгүй бичлэгийг хүлээн авна уу.
"ЭМНЭЛГИЙН ГАДАА 3.2 КГ ХҮҮ ТӨРСӨН, СҮҮГЭЭ АМЛАЧИХСАН, ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫН БИЕ ХЭВИЙН БАЙНА"
Энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнө ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тусламж хүсэж исрэн ээжид төрөх эмнэлэг зааж өгч гаргасны дараа тулгар ээж хасах 30 градусын хүйтэн шөнө гадаа төрсөн үйл явдал болон олон нийтийн анхаарлыг татлаа. Эмч нар арга хэмжээ авсны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна.
Тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр "Нийгмийн сүлжээгээр мэдээлэл гарсан шиг эмнэлгийн ажилтнууд эхийг хөөсөн, ус гарсан эхийг явуулсан асуудал байхгүй. Шалгах нягтлах ажиллагаа явагдаж байна. Нягтлан шалгасны дүнд эмнэлгийн ажилтан ажил үүргийн хариуцлага алдсаныг тогтоогдвол хариуцлага тооцно. Эрүүл мэндийн учруулсан хохирлын цар хүрээнээс хамаарч хариуцлага сануулах, цалингийн хувь хэмжээгээр торгох, ажлаас чөлөөлөх, цаашилбал эмчлэх эрхийг хязгаарлах зэрэг хариуцлага хэлбэр бий.
Ийм явдал болсонд би эмнэлгийн захирлын хувьд ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Хувь хүн, эмч зүнийхээ хувьд дүгнэлт хийж, ёсзүйн хариуцлага хүлээнэ, ажлаа хүлээлгэж өгнө" гэв.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяагаас тодруулсныг ЭНД дарж хүлээн авна уу.
М.ЭНХБОЛД: 60 ТЭРБУМЫН ГЭХ ХЭРГЭЭР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙ
УИХ-ын арванхоёрдугаар сарын 6-ны хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдсангүй. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийсэн юм.
Тэрбээр “Засгийн газрын гишүүд, сайд нар үйл ажиллагааг явуулахгүй хоёр өдрийн турш бойкотлож байна. 60 тэрбумын гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх долоо хоногт хэлэлцүүлэг хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийн асуудлаар хуралд. Хэрэв дэд хорооны ирц бүрдэхгүй бол гишүүдээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, хуралдах нь зүйтэй. Би үүнийг УИХ-ын даргын хувиар үүрэг болгож байна.
Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу шаардлага, санал санаачилгаа бичээд албан ёсоор асуудлаа тавь. Үүнийг хэвлэл мэдээллийн ПР болгож битгий ашигла. Төрийн ажил хуулийн дагуу явах ёстой. Бид хуульд нийцсэн үйл ажиллагааг л явуулах ёстой. Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас болоод УИХ-ын хоёр өдрийн чуулган хуралдаж чадсангүй. Олон нийтээс уучлал хүсэж байна. Өнөөдрийн хуралдаан хуралдах боломжгүй боллоо” гэсэн юм.
ЗӨВХӨН 24-Р СУРГУУЛЬД ГЭХЭД НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ХАРЬЯАЛЛЫН БУС 35 ХҮҮХДИЙГ ЭЛСҮҮЛЖЭЭ
Авлигатай тэмцэх газраас “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Эхний хэлэлцүүлгийн үеэр панелистуудын зүгээс хэд хэдэн асуудлуудыг дурдлаа. 24-р сургууль нийт 552 хүүхэдтэй. Үүнээс 147 нь хамран сургах тойргийн бус хүүхэд. Харин эдгээр хүүхдүүдийг төрийн байгууллагын албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тамга тэмдэгтэй албан бичгийн хүсэлтээр элсүүлжээ.
Гэтэл захын хорооллын 79-р сургуульд нэгдүгээр ангийн найман бүлэгт 282 сурагч байдаг. Нэг ангид 30-36 хүүхэд буюу сурагчийн тоон илүүдэлгүй суралцаж байна. Хамран сургах тойргоороо нийт 600 гаруй хүүхдийн нэрс байдаг ч дээрх 282 нь элссэн, бусад 400 гаруй нь хаана сурч байгаа нь тодорхойгүй байна. Энд хамран сургах тойргийн журам алдагдсан, сургуулиудын захиргаа үүн дээр стандартаа мөрддөггүй гэдгийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
САЙД Я.СОДБААТАР, Ц.ЦОГЗОЛМАА НАРЫГ ОГЦРУУЛАХААР БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байна. Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр танилцууллаа.
Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болов.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ЭРҮҮЛ АГААРТ АЛХАХ НЭГЭН БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2071,5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий.
Уг нутгийг нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох түшиц газар болгохоор төлөвлөн тохижилтын ажлыг 2018 оны 9-р сараас эхлүүлсэн бөгөөд нийслэлийн анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалттай газар гэдгээрээ онцлог юм.
Хандгайт өнгөрөөд чанх хойш явна. Цэргийн амралтаас хойш 1 км орчим яваад Сэлбэ голын эх дэх Цохиот хад чиглэлийн алхалтын зам байрлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
ШАТАХУУНЫ ҮНЭ 100 ТӨГРӨГӨӨР БУУРЛАА
УУХҮЯ-аас “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.