Японы парламент өнгөрсөн бямба гарагт гадны ажиллах хүчнийг хүлээн авах хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталжээ. Тус хууль ирэх жилийн дөрөвдүгээр сараас албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Шинэ хуулиар тус улс хоёр төрлийн гадаадын ажилчдад үүд хаалгаа нээлээ. Япон хэл зохих түвшинд сурснаа нотолж чадсан ажилчид 14 салбарт ажиллах таван жилийн виз хүсэх эрхтэй болж байна. Гэхдээ гэр бүлтэйгээ хамт явахыг зөвшөөрөхгүй аж.
Харин мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчдын хувьд хугацааны хязгаарлалтгүйгээр визийг сунгах цаашлаад байнгын оршин суугчийн визэнд хамрагдах эрх нээгдэнэ. Хоёрдугаар төрөлд хамрагдах хүмүүс гэр бүлээ урих эрхтэй.
Япон улс эхний ээлжинд ирэх таван жилд 345,000 орчим гадаад ажилтан хүлээн авахаар төлөвлөж байна.
Тус улс цагаачлалын бодлогын эсрэг хатуу байр суурийг баримталж ирсэн ч сүүлийн жилүүдэд төрөлтийн түвшин багасаж, насжилт ихсэж буйтай холбоотой гадаад ажилтнууд ийнхүү авах шаардлага тулгараад байгаа юм.
Тухайлбал, Япон 2019 оны хувьд 600,000 ажилтан, ирэх таван жилийн хугацаанд 1.35 сая хүртэлх ажиллах хүчний хомсдолд орно хэмээн мэргэжилтнүүд үзжээ.
Эх сурвалж: BBC