Хойд Америкийн хамгийн нэр хүндтэй мэргэжлийн лигүүдийн нэг бол NFL. Бидний хэлж заншсанаар Америк хөлбөмбөгийн энэ лигт олон одод төрөн гарч, тэр хэрээр дээд амжилтууд бүртгэгдэж байдаг.
Тэгвэл өчигдөр лигийн том багуудын нэг Нью Энгландийн шилдэг тоглогч Том Брэди нэгэн дээд амжилтыг тогтоосон байна. Лигийн 5 удаагийн аварга 41 настай Америк эр Майами дельфинс багийн эсрэг 3 удаа тачдаун дамжуулалт өгчээ.
Энэ нь түүний замналын 582 дахь дамжуулалт байсан бөгөөд NFL-н түүхэн дээд амжилтаар бүртгэгджээ. Өмнөх амжилтыг мөн л лигийн домогт тоглогч Пэйтон Мэннинг эзэмшиж байсан бөгөөд 17 жилийн замналдаа 572 дамжуулалт өгч байсан аж.
Тачдаун дамжуулалт нь талбайн төгсгөл буюу оноо авах бүсэд шууд дамжуулалт өгч оноо авахыг хэлдэг бөгөөд хоорондын ойлголцол, ур чадвар маш их шаарддаг энэ дамжуулалтыг тийм ч олон тоглогч өгөөд байдаггүй аж.
Г.Баярмөнх