Хуульчид "МАН-ыг татан буулгах эрх зүйн үндэслэлүүд хангагдсан тул Улсын Дээд шүүхэд МАН-ыг татан буулгуулах асуудлаар хандаж байгаа" талаараа мэдээлэл хийж байна.

Иргэдийн төлөөлөл хуульч, судлаач МАН-ыг татан буулгахаар Улсын Дээд шүүхэд хандах болсон талаараа "Эрх баригч МАН үнэмлэхүй санал авсныхаа дараа МАН-ын нэр бүхий дарга нар 2015 оноос эхлэн үнэмлэхүй санал авах 60 тэрбумын схемийг бий болгосон гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой болсон. МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдэлдээ энэ бичлэгийг үнэн гэдгийг хэлсэн. Мөн Хууль зүйн сайд Ц.Нямдорж ТВ25 телевизээр өгсөн ярилцлагадаа ч эвлүүлэг биш гэдгийг хэлсэн. Энэ бүгдээс харахад МАН Үндсэн хуульд заасан суурь зарчим, байгууламжаас гадуур хууль бус аргаар төрийн эрх мэдлийг авах аргыг зохион байгуулсан гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. Тиймээс МАН цаашид Монголын ард түмний өмнөөс төрийн эрхийг барих ёс суртахуун болон хуульзүйн эрхгүй гэдэг нь бүрэн тогтоогдож байна" гэлээ.