Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Парис болон бусад хотуудаар өрнөөд буй хурцадмал байдлыг намжаахын тулд өнөөдөр худалдааны эвсэл, ажил олгогч байгууллага болон орон нутгийн албаны хүмүүстэй уулзалт хийхээр боллоо.
Мөн Макрон эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор 20:00 цагт улс даяар ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ.
Францад дөрвөн долоо хоногийн турш шатахууны үнийг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна. Жагсагчид зөвхөн шатахууны үнийг бууруулах бус цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, татварыг багасгах, тэтгэврийн системийг сайжруулахыг ч шаардаж байгаа аж.
“Шар хантаазтангууд” хэмээн нэрлэгдээд буй жагсаалд оролцогчид Макроныг ард иргэдтэй ойрхон бус тэднийг хөсөр хаялаа хэмээн буруутгаж, зарим нь албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна.
Өнгөрсөн 12 сарын хугацаанд Францад шатахууны үнэ 23 хувиар өсөж дунджаар 1 литр нь 1.71 ам.доллар болсон байна. Мөн ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс дизель түлшинд 6.5 центийн татварыг нэмэх шийдвэр олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм.
Үүнтэй холбоотой өнгөрсөн бямба гарагт 136,000 гаруй шар хантаазтангууд жагссан байна. Жагсаалын үеэр 1,200 гаруй иггэнийг баривчилжээ. Энэхүү хямралтай холбоотой Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны нэр хүнд унан 23 хувь болоод байна.
Жагсаал:
- 11-р сарын 17 /282,000 жагсагч, 1 хүн амиа алдсан, 409 хүн шархадсан, 73 хүнийг баривчилсан/
- 11-р сарын 24 /166,000 жагсагч, 84 хүн шархадсан, 307 хүнийг баривчилсан/
- 12-р сарын 1 /136,000 жагсагч, 1 хүн амиа алдсан, 263 шархадсан, 630 хүнийг баривчилсан/
- 12-р сарын 8 /136,000 жагсагч, 118 хүн шархдсан, 1,220 хүнийг баривчилсан/
Эх сурвалж: BBC