Сүүлийн үед тун алдартай болоод байгаа Fortnite тоглоомд өөрийнх нь бүжгийг албан ёсны эрхгүйгээр ашиглан түүнээсээ их хэмжээний ашиг олж байна гэсэн шалтгаанаар Реппер 2 Milly АНУ-ын Epic Games тоглоомын студийг шүүхэд өгчээ.
Fortnite-ын тоглогчид төрөл бүрийн бүжгийн хөдөлгөөний худалдан авснаар олон хүмүүстэй тоглож байхдаа өөрийн баатраа тухайн худалдаж авсан бүжгээрээ бүжиглүүлж “гайхуулдаг” юм.
Реппер 2 Milly-ын бүжгийг дүрс бичлэгийг Fortnite тоглоом дээр Swipe It хэмээх нэртэй бүжигтэй харьцуулж үзээрэй.
Реппер 2 Milly-ын бүжиг
Fortnite тоглоом дээр Swipe It бүжиг
Мөн Fortnite-ын default буюу тоглогч бүрд үнэгүй өгдөг бүжгийн хөдөлгөөн нь жүжигчин Доналд Файсоны телевизийн Scrubs шоун дээр бүжиглэсэн бүжигтэй адилхан байгааг дараах бичлэгээс үзнэ үү
Энэ тухайд Доналд Файсон “Хүндэт Fortnite минь, би ихэд бахархаж байна. Гэсэн хэдий ч хуульчтай холбогдох хэрэгтэй гэж бодлоо” хэмээн жиргэжээ.
Харин Chance The Rapper “Fortnite тоглоом маш их мөнгө олж байгаа бүжгийн хөдөлгөөнүүдийнхээ ард ядаж реп дууг нь оруулах ёстой. Хар арьст уран бүтээлчид эдгээр хөдөлгөөнүүдийг зохиож, алдаршуулсан ч үүнээсээ хэзээ ч мөнгө олж байгаагүй. Тиймээс бүжгийн хөдөлгөөнүүдээс олж байгаа орлогоосоо уран бүтээлчдэд тодорхой хувь өгөх хэрэгтэй” хэмээн жиргэсэн байна.
“Реппер 2 Milly-ын өргөдөл нь тоглоомын салбарт поп урлагийн төрлийг дижитал хэлбэрт шилжүүлэн зарж байгаа явдлын эсрэг авч буй анхны албан ёсны үйлдэл” хэмээн The Verge сайт бичсэн байна. Харин NPR сайт АНУ-ын Оюуны өмчийн газар одоогоор богино хэмжээний бүжиг болон бүжгийн хөдөлгөөнд албан ёсны эрх өгдөггүй талаар дурджээ.
Иймээс энэ явдал нь бусад төрлийн оюуны өмчийн хулгайг бодвол шийдэгдэхэд хавьгүй төвөгтэй бөгөөд цахим спорт болон урлагийн салбаруудын хооронд гардаг томоохон зөрчил, асуудлуудын нэг учир салбарынхан анхаарлаа ихэд хандуулж байгаа юм.