Монголбанкны өнөөдрийн зарласан ханш 2634 төгрөг байна. Энэ нь баасан гарагт банкуудад америк доллараар хийсэн нийт гүйлгээний дундаж үнэ юм.
Харин өнөөдөр үдээс өмнө банкууд болон валют арилжааны цэгүүд дараах үнээр арилжаа хийж байна. Энэ оны долдугаар сараас хойш америк долларын үнэ тогтмол өссөөр байгаа юм.
Харин төв банкнаас дараах тайлбарыг өгч байна:
-Олон улсын санхүүгийн зах зээлд ам.долларын өгөөж нэмэгдсэн, дотоодын эдийн засагт үүссэн түр зуурын шинжтэй хүчин зүйлсээс (нүүрсний экспорт саатсан гэх мэт) шалтгаалан сүүлийн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларч байна.
Төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор Монголбанк энэ оны хоёрдугаар хагаст нийт 1.0 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлсэн. Арван нэгдүгээр сар гарснаас хойш нийт 375 сая ам.долларыг захад нийлүүлжээ. Арван нэгдүгээр сарын 07-ноос хойш тасралтгүй суларсан төгрөгийн ханш энэ сарын 05-нд 5.02 төгрөгөөр чангарсан байна.
Ирэх оны эхний өдрөөс эхлэн хэрэглээний зээлийг хязгаарлах зорилгоор хэрэглээний зээлийн хугацааг 30 хүртэл сар болгох, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 70 хувиар тогтоох, валютын зээлийн эрсдэлийн жинг нэмэгдүүлсэн. Банкуудын гадаад валютаар зээл олгох сонирхлыг бууруулах, бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлэн, 11%-д хүргэснээр төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ аваад байна.