Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд өнгөрсөн баасан гарагт энэ оны санхүүгийн салбарын үзүүлэлтүүдийг салбар тус бүрээр нь танилцуулав.
Ингэхэд ББСБ-ын үзүүлэлтүүд анхаарал татсан юм. 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар манай улсад нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь буюу 491 нь зээл олгох чиглэлээр, үлдсэн нь төлбөрийн баталгаа гаргах, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжаа, итгэлцлийн үйл ажиллагаа явуулдаг.
Аль нэг ББСБ зээлийн эх үүсвэрээр үйл ажиллагаа явуулж байвал бид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй.
Энэ онд ББСБ-уудын үзүүлэлтүүд ихээхэн өсөж, зарим нь арилжааны банктай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч тэлжээ. Нэг л жишээ танилцуулахад манай улсад 9 хүн тутмын нэг нь ББСБ-аас зээл авч байна. Цахим мөнгө буюу Candy, цахим хэтэвч хэмээн нэрлэж буй Lend.mn зэрэг шинэ үйлчилгээнүүд энэ онд зах зээлд амжилттай нэвтэрсэн. Эдгээр ББСБ-аар үйлчлүүлэгчдийн тоо нийт зээлдэгчийн тоо 100 мянгаас 217 мянгад хүргэжээ.
Мөн бүх аймагт ББСБ үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь нөлөөлсөн байна. ББСБ-ын үзүүлэлтүүд:
ЖДҮХС-гийн зээлийг зарим улс төрч хамаарал бүхий хуулийн этгүүдүүдэдээ олгосон нь ил болсон. Үүнтэй зэрэгцээд улс төрчид бага хүүтэй (жилийн 3 хувийн хүүтэй), хугацаа урт (5 жил) зээлийг ББСБ-аараа дамжуулан өндөр ашиг хүртсэн байж болзошгүй гэх хардлага газар авсан юм. Санхүүгийн зохицуулах хорооны ББСБ-ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Итгэлсүрэн дараах тайлбарыг өгөв:
-ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хувь хүн, хуулийн этгээдэд олгодог. Хэрэв хувь хүн тусгай зөвшөөрөл хүсвэл эхлэл хөрөнгө нь хууль ёсны орлого байх ёстойг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан. Хэрэв хуулийн этгээд бол хувь нийлүүлсэн хөрөнгөө цэвэр ашиг, хуримтлагдсан ашгаас л бүрдүүлэх үүрэгтэй.
Иймд бид шинээр ББСБ нээх хүсэлтэй иргэд, байгууллага активаа хаанаас, хэрхэн бүрдүүлснийг нарийвчлан шалгадаг. Нэгэнт байгуулагдсан ББСБ-д гэнэтийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт мөн хийдэг. Хэрэв аль нэг ББСБ зээлийн эх үүсвэрээр үйл ажиллагаа явуулбал бид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, тусгай зөвшөөрөлтэй бол хураан авах эрхтэй.
Энэ онд СЗХ-ны Хяналт шалгалтын газар нийт 465 ББСБ-ыг шалгажээ.