Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх өргөдөл гаргасан бөгөөд өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Засаг даргын үүргийг Ж.Батбаясгалан түр орлон гүйцэтгэнэ
Өнгөрсөн сарын 12-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын дарга С.Амарсайханд "Нийслэлийн засаг дарга С.Батболд нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж, хуульд заасанчлан "Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" гэсэн үндэслэлээр огцруулах саналыг хүргүүлсэн.
НИТХ-ын 45 төлөөлөгч энэ асуудлыг эцэслэн шийдэх байсан ч үүнээс өмнө С.Батболд огцрох өргөдлөө өгсөн юм. Тодруулбал, тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн билээ.
Нийслэлийн төсвийг батлуулсны дараа буюу энэ сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ тэрбээр хүсэлтдээ дурдсан. Ингээд өнөөдрөөр ажлаа хүлээлгэн өгч байна.
Нийслэлийн Засаг даргын үүргийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан түр орлон гүйцэтгэх юм.
Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн
Ажлаа хүлээлгэн өгөх үеэрээ Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелсэн.
Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улс төржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан. Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг НИТХ хуулийн хугацаанд баталсан учраас нийслэл хотод ганц хором, ганц өдөр ч ажил цалгардахгүй гэдэгт итгэж байна” гэлээ.