Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Брекситийн гэрээг парламентад энэ долоо хоногт оруулах эсэх талаар шийдвэр гаргах ёстой. Хэрэв парламентад ялагдал хүлээвэл тус улсад урьд хожид үзэгдээгүй улс төрийн эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл бүрдэнэ. Нөгөө хувилбар нь хэлэлцүүлгийг хойшлуулж, ирэх пүрэв гарагт болох Европын холбооны дээд уулзалтаар шинэ буулт хийлгэхийг оролдох явдал юм.
Хэрэв хатагтай Мэй парламентаар гэрээг батлуулж эс чадвал Британи 2019 оны гуравдугаар сард Европын холбооноос эмх замбараагүйгээр гарах эрсдэлтэй тулгарна.
Гэвч үүний улмаас бүх нийтийн сонгууль, эрх баригчдын халаа сэлгээ, цаашлаад Брекситийн асуудлаар дахин санал асуулга явуулах боломж үүсэж болзошгүй.
Брекситийн асуудал эрхэлсэн сайд Стефен Бакли ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа гэрээний асуудлаар парламентын санал хураалтыг хойшлуулах төлөвлөгөө байхгүй гэсэн. Тэрбээр Мэйгийн танхимын зарим сайд уг асуудлыг хойшлуулж, Европын холбоотой гэрээний нөхцөлийг зөөлрүүлэх талаар дахин ярилцана гэх үг цухуйлгасны хариуд ийнхүү мэдэгдсэн юм.
Парламентын гишүүд ням гарагт хэвлэл мэдээлэл ашиглан Мэйд хандаж, гэрээний нөхцөлийг зөөлрүүлэхийг уриаллаа.
Шинэ гэрээ байгуулахыг шаардаж буй улстөрчдийн тоонд Брекситийг дэмжигч, Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон байгаа. Тэрбээр уг гэрээ бусад орнуудад Британийг шантаажлах эрх олгож байна хэмээн шүүмжилсэн. Түүнчлэн холбооноос гарахад төлөх мөнгөний хагасыг Ирландын хилийн асуудлыг шийдэх хүртэл өгөхгүй байхыг шаардсан байна.
Гэвч пүрэв гарагт болох Европын холбооны удирдагчдын уулзалтад оролцогсод Британийн хүсэлтийг дэмжих магадлал бага. Тухайлбал, Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ледрейн одоогийн гэрээг цаашид хэлэлцэх шаардлагагүй гэж мэдэгдсэн.
Тэрбээр “Британичууд холбооноос гарахаар шийдсэн. Энэ харамсалтай, таагүй явдал боловч бодит байдал. Одоогийн гэрээ бол бидний санал болгож чадах хамгийн их зүйл. Хэлэлцээ хаагдсан. Одоо Британи өөрөө шийдэх цаг нь” хэмээн RTl телевизэд өгсөн ярилцлагадаа онцлов.
Мөн үеэр Европын холбооны шударга ёсны шүүхээс Британи холбооноос гарах асуудлаа бие даан буцааж болно гэсэн онцгой шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрт “Их Британи Европын холбооноос гарах тухай өргөдлөө дангаар цуцлах эрхтэй” гэж онцолсон бөгөөд уг заалтыг давж заалдах боломжгүй юм байна.