2019 онд дотоодын эдийн засагт тулгарч болзошгүй гол эрсдэлүүдийн нэг нь олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага FATF-ийн “Саарал жагсаалт”-д орох эсэх асуудал гэж Монголбанк, Сангийн яам үзэж байна.
“Саарал жагсаалт”-д орвол корроспондент банкны харилцаанд сөргөөр нөлөөлж, зээлжих зэрэглэл буурах, олон улсаас татах санхүүжилтийн зардал өсөх зэрэг эрсдэл үүснэ гэж үзэж байна. Өмнө нь Монгол Улс “Саарал жагсаалт”-д ороход “НSBC”, “Citibank” зэрэг олон улсын томоохон банкнууд корроспондент харилцаагаа тасалж байжээ. Төрийн байгууллагуудын зүгээс FATF-ийн “Саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн байна. Ирэх оны нэгдүгээр сард Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн тайлангаа танилцуулах юм. Харин Монгол Улсын “Саарал жагсаалт”-д орох эсэхийг 2019 оны аравдугаар сард болох FATF-ийн хурлаар шийдэх товтой байна.
Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дэд дарга Т.Дуламсүрэн
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн
2019 онд эдийн засагт тулгарч болох дотоод эрсдэлийг улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэж байгаа, 2020 оны сонгуулиар томоохон төслүүдийг хөдөлгөх асуудал хойшлогдох, нүүрсний экспорт буурах зэрэг асуудлыг Дэлхийн банкны Орон хариуцсан ахлах эдийн засагч Ш.Алтанцэцэг онцоллоо. Харин гадаад талаас худалдааны маргаан, Монгол Улсын экспортын голлох түүхий эдийн үнийн уналт зэргийг нэрлэж байна.
Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Ш.Алтанцэцэг
Б.Бямбасүрэн