Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуулийн автобусны шинэ чиглэл турших талаар хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй дараах үндсэн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагын төлөөллүүд харилцан санал бодлоо солилцлоо. Үүнд:
- Авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэдэг ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдыг гэр сургуулийн хооронд аюулгүй, ая тухтай зорчих боломжийг судлах зорилгоор “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг турших, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах;
- Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барих ажлыг эрчимжүүлэх, сургуулийн байрны хүртээмжтэй холбоотой асуудал, нөхцөл байдлыг судлах, дүн шинжилгээ хийх зэрэг болно.
Мөн хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан зөвлөмж гаргаж холбогдох газруудад хүргүүлэхээр болжээ.
Хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, ЕБС-ийн захирал, багш, эцэг эхчүүдийн төлөөллүүд оролцлоо.