Шведийн ачааны машин үйлдвэрлэгч Volvo АB компани хэдхэн сарын дараа анхны бүрэн цахилгаан загвараа нийлүүлж эхэлнэ. Тус компанийн дан цахилгаан хөдөлгүүрт ачааны машин ХБНГУ-ын умардын Хамбург хотын гудамжаар хог хаягдал цуглуулах юм.
Уг машин эхэн үедээ хэрэглээнд удаан нэвтэрнэ хэмээн Volvo АB-гийн гүйцэтгэх захирал Мартин Лундстедт таамаглаж байлаа. Гэхдээ энэхүү төсөл хэтдээ хотуудад дан цахилгаан хөдөлгүүрт ачааны машин бараа бүтээгдэхүүний тээвэр, хог хаягдал цуглуулах ажилд шуурхай нэвтрэх үйлсийн гарааны дохио хэмээн тэрбээр тайлбарлав.
Дан цахилгаан хөдөлгүүртэй хүнд даацын автомашин бүтээх өрсөлдөөнд Daimler AB, Scania зэрэг том оврын ачааны тэрэг үйлдвэрлэгч, Teslа зэрэг шинэ стар-тап, Хятадын компаниуд өрсөлдөж байна. Volvo компани Хамбүрг хотноо амжилт олсноор шинээр үүсэж буй зах зээлд бат байр суурьтай болж авна.
“Бид яваандаа эрч нь улам хурдсах их өөрчлөлтийн эхэнд ирээд байна” хэмээн ноён Лундстедт Хятадыг тооцохгүй бол дэлхийд хоёрдугаарт ордог ачааны машины үйлдвэрлэгчийн төв оффис байрладаг Гётеборг хотноо тайлбарласан юм.
Зорчигч тээврийн зориулалттай цахилгаан хөдөлгүүрт машины технологид ихээхэн дэвшил гарсан ч хүнд ачааг хол зайд тээвэрлэх чадвартай тээврийн хэрэгсэл бүтээх ажил бэрхшээлтэй хэвээр.
Шведийн үйлдвэрлэгч энэхүү чиглэлд эхний алхам болгон харьцангуй хүнд ачааг хот орчимд тээвэрлэх чадвартай ачааны машин бүтээхэд анхаарчээ.
Тус компани энэ онд цахилгаан хөдөлгүүрт ачааны машины хоёр ч загвар гаргасан юм. Ирэх таван жилд шинээр гарах хотын зориулалтай ачааны машины 25-аас илүү хувь нь цахилгаан хөдөлгүүрт шилжинэ хэмээн ноён Лундстедт үзэж байна.
Бараа бүтээгдэхүүн хүргэх ажилд ашиглах зай хураагуурт машин ашиглалтын зардал унасаар 2025 он гэхэд хамгийн хямд сонголт болж хувирах тооцоог Bloomberg New Energy Finance гаргажээ.
Хамбургэд ажиллах Volvo FE цахилгаан ачааны машин нь ижил төрлийн дизель хөдөлгүүрт машинаас үл ялиг бага буюу 10-15 тонн ачаа тээх чадалтай. Машинд 300 кВт цагийн зай хураагуур ашиглах нөхцөлд нэг цэнэгээр 200 километр зай туулна.
Daimler-ын харьяа FUSO брэндийн 3.5 тоннын даацтай еСanter ачааны машин эдүгээ зургаан хотын үйлчлүүлэгчдэд үйлчилдэг. БНХАУ-ын BYD компани дотооддоо болон Бразилд цахилгаан хөдөлгүүрт хог тээвэрлэх машин нийлүүлэх гэрээ байгуулснаа мөн зарласан.