Канадын шүүхээс Хятадын ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч Huawei компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг батлан даалтаар суллах шийдвэрийг мягмар гарагт гаргажээ.
Түүнийг батлан даалтаар гаргахын тулд ар гэрийнхэн нь 10 сая канад доллар барьцаанд төлөхөөр болсон байна.
Мэн Ванжоуг 12-дугаар сарын 1-ний өдөр АНУ-ын хүсэлтээр Канадын Ванкувер хотод баривчилсан юм. Түүнийг Иранд харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлсэн хэргээр шалгаж байна.
Тэр 24 цагийн турш гэрийн хорионд хатуу хяналт дор байх бөгөөд шагайдаа байршил тогтоогч электрон төхөөрөмж зүүх юм.
Huawei компанийн үүсгэн байгуулагчийн охиныг баривчилсан хэрэг нь Хятадын дургүйцлийг ихээхэн хүргэжээ. Үүнээс шалтгаалан БНХАУ болон АНУ, Канадын харилцаанд сэв суугаад байна.
Эх сурвалж: BBC