УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр “Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар нэн даруй арга хэмжээ авч ажиллах тухай” тогтоолын хэрэгжилттэй танилцлаа.
Өргөдлийн байнгын хороонд зарим газруудад агаар цэвэршүүлэгч ажиллахгүй байна, байршуулахгүй байна гэсэн гомдол иржээ. Мэргэжлийн хяналтынхан сургууль, цэцэрлэгүүдэд дээрх тогтоолын хэрэгжилтэд шалгалт хийхэд хэрхэн ажиллуулахаа мэдэхгүй, шүүгч нь бохирдсон, анги танхимд тавих ёстой агаар цэвэршүүлэгчийг багш дарга нь өөр газар байршуулсан зөрчил илэрсэн байна.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Энэ зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох, буцааж байршуулах чиглэлийг өгч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:
“Утааны голомтод байгаа 139 сургууль, 138 цэцэрлэгийг бүрэн агаар цэвэршүүлэгчээр хангасан. Үүнд засгийн газар болон Дэлхийн банкны санхүүжилтээр 700-аад сая төгрөгөөр сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хүүхдийн тасгуудад 5900 гаруй агаар цэвэршүүлэгч байршуулсан.
Мөн дөрвөн төрлийн агаар шүүгч, есөн төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагуурыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн. Ингэснээр ихэнх сургуулийг агаар цэвэршүүлэгчээр хангах бололцоо бүрдэж байна” гэлээ.
Дээрх тогтоолын хэрэгжилттэй танилцахаар нийслэлийн утааны голомтод байдаг Баянхошууны тойрог орчимд байрлалтай Сонгинохайрхан дүүргийн 67-р сургуульд очиж, ангиудад агаар шүүгчийг зөв ажиллуулж байгаа эсэх, хүүхдүүд гадуур явахдаа амны хаалт зүүж байгаа эсэх, хүүхдүүд тэжээллэг хоол идэж байгаа эсэхтэй танилцлаа.
Өглөө 11 цаг болж байх үед Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 420 буюу их бохирдолтой гэж зааж байв. 67-р сургууль 2800 гаруй сурагчтай. Хичээлийн нийт 41 танхимтай ба бүх ангиудад агаар цэвэршүүлэгч ажиллуулж байгаа гэж тус сургуулийн захирал Ч.Алтансүх хэллээ.
Захирал Ч.Алтансүх “Утааны улирал эхлэхээс өмнө бид шүүлтүүрийг нь сольсон. Одоо нөөцгүй байна.
Агаар цэвэршүүлэгчийг өнгөрсөн онд төслийн шугамаар олгосон бөгөөд шүүлтүүрийг нь зургаан сар тутамд солих ёстой ажээ. Захирал Ч.Алтансүх “Утааны улирал эхлэхээс өмнө бид шүүлтүүрийг нь сольсон. Одоо нөөцгүй байна.” гэв.
Тэрбээр “Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил сурагчдын өвчлөл харьцангуй багасаж байна. Агаар шүүгч өнгөрсөн жил цуварч ирсэн. Тэгэхэд эхний ээлжид ангид нь агаар цэвэршүүлэгч ирсэн хүүхдүүдийн ханиад хүрэх магадлал цэвэршүүлэгчгүй ангийн сурагчдаас харьцангуй бага байсан” гэлээ.
Сургуулийн захирал Ч.Алтансүх утааны асуудлыг цогцоор нь шийдэж чадахгүй байгаа учраас нэн түрүүнд эцэг эхчүүд хүүхдүүддээ амны хаалт зүүлгэх, хичээлийн танхимын агаарыг цэвэр байлгах тал дээр илүү анхаарч байгаагаа хэлсэн юм. Тэрбээр олон компани маск тарааж өгч байсанд талархаж буйгаа хэлээд, аж ахуй нэгжүүд, иргэдийг энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хүүхдүүдэд хандан “Аав ээждээ сайн хэлээд маскаа сайн зүүгээрэй. Амрахаараа аль болох гадуур бага яваарай” хэмээн хүүхдүүдэд сануулаад захирал хандан “Маск авах бололцоогүй хүмүүс байж болно.
Захирал ч бас шаардлагыг сайн тавиад хувийн хэвшлийн компаниуд, засаг төрдөө уриалаад нийтээр зохион байгуулах бололцоо бүрэн байгаа шүү” гэв.
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил:
Энэ сургуульд агаар цэвэршүүлэгчийг коридорын хананд дээр байрлуулчихсан байна. Уг нь шалан дээр байршуулах ёстой.
НМХГ-аас аравдугаар сарын 15-ны өдөр хэвлэлийн хурал зарлаж агаарын чанарын хяналтын хэлтсээс авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар нийтэд түгээсэн. Тэр мэдээллийг гарсны дараа сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийхэд анги танхимд байгаа зөрчлүүд багассан байсан.
40 мкв талбайтай ангийг цэвэрлэдэг шүүлтүүрийг 200 мкв талбайтай танхимд оруулбал үр дүн гарахгүй. Ямар ч үргүй зардал гарч байна гэсэн үг. Тиймээс холбогдох мэргэжилтнүүдэд зөвлөгөө өглөө” гэсэн юм.Энэ сургуульд агаар цэвэршүүлэгчийг коридорын хананд дээр байрлуулчихсан байна. Уг нь шалан дээр байршуулах ёстой. Мөн цэвэршүүлэгчийг хүчин чадалд нь тааруулан ашиглах хэрэгтэй.