-Таны санхүүгийн боловсролд зориулав-
Фэйсбүүк, твиттер, инстаграм гэх мэт олон нийтийн сүлжээг хүүхэд хөгшид гэлтгүй бүгд хэрэглэх боллоо. Ингэснээр хэн, хаана, хэзээ, хэнтэй хооллосон, таны найз нараас хэн нь гадаад явсныг тэр дор нь мэддэг болов. Холыг ойртуулж, хоёрыг холбож буй тул хүмүүс нийгмийн сүлжээнд улам татагдсаар, илүү олон цагаар дэлгэц ширтэж байна.
Гэвч нийгмийн сүлжээний давуу талын сацуу сөрөг тал ч бий. “Би нууц үгээ алдчихлаа. Миний хаягийг хакердсан тул тан руу мөнгө зээлэх хүсэлт илгээвэл бүү итгээрэй. Учир нь тэр хүн нь би биш шүү” гэж анхааруулсан пост та уншсан л биз дээ. Ийм анхааруулга үе үе харагдах болсон нь нийгмийн сүлжээг ашигласан, луйврын гэмт хэрэг ихээхэн газар авсныг илтгэнэ.
Энэ хэргийн хохирогч болсон нэгэн “Миний фэйсбүүкийн мессенжерээр над руу нэг танихгүй хүн хандсан юм. Таны талаар маргаан өрнөж, хүмүүс хоёр тал болоод маргалдаж байна гээд нэг холбоос илгээв. Би сонирхоод дартал нууц үг асуухаар нь бөглөчихсөн юм. Гэтэл над руу хижээл настай хүний зураг тавьсан хуурамч хаягаас бичсэн байсан. Тэгээд миний хаягны нууц үгийг тэр дор нь сольж, найз нараас маань олон улсын карттай юу, тийм бол хэрэглүүлээч гэж асуусан байсан” гэж ярьсан юм.
Бид зарим тохиолдолд нийгмийн сүлжээг биш АМЬД ХАРИЛЦААГ илүүд үзэх хэрэгтэй.
Гэмт хэрэгтэн нэг найзаас нь 30 америк доллар салгаж дөнгөжээ. Ингээд хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байна. Гэвч түүнийг бодит хохирогч биш гэж үзжээ. Учир нь тэрээр нууц үгээ алдан, өөрийнхөө хаяг руу нэвтэрч чадахгүйд хүрч, сэтгэл санааны хохирол амссан ч бодит хохирол амсаагүй буюу мөнгөө алдаагүй. Харин найздаа тусалж байна гэж хууртан, мөнгө шилжүүлсэн найз нь л бодит хохирогчид тооцогдоно.
Үүн шиг явдал таны хамаатан, найз нарт ч тохиолдсон гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр бид зарим тохиолдолд нийгмийн сүлжээг биш АМЬД ХАРИЛЦААГ илүүд үзэх хэрэгтэй. Ялангуяа танаас мөнгө зээлье гэж ойр дотнын нэгэн чинь мессенжер ашиглан асуувал утасдаад баталгаажуулахад илүүдэхгүй нь ээ. Нэгжээ гамная гэж нэрэлхэлгүй, залгаад л асуухад та хэдхэн хормыг зарцуулна. Ташрамд хэлэхэд өнгөрсөн онд нийт 184 сая төгрөгийн залилангийн хэрэг гарсан байна. Үүний нэг л тохиолдлыг танилцууллаа.
Өөрийн мэдээллийг байнга түгээн, хэзээ, хаана, хэнтэй юу хийснээ нэг бүрчлэн тайлагнадаг хүмүүс бий. Байнга л утсаа шагайх ийм хүмүүс хэзээ ажлаа хийж, амин хувийн асуудлаа зохицуулдаг юм бол доо гэж гайхтал их цагийг нийгмийн сүлжээнд өнгөрөөдөг. Гэвч юманд учир, суманд начир гэдэг шиг бүх зүйлд хэмжээ хязгаар бий.
Та хэчнээн нийтэч хүн байлаа ч хүүхдийнхээ сургууль, хичээл эхлэх, тарах цаг, гэр-сургуулийн маршрут гэх мэт мэдээллийг олон нийтийн сүлжээнд ОГТХОН Ч тавьж болохгүй. Энэ нь хүүхдийн хулгай гэх мэт олон төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Мөн зун болохоор манайхан гэр бүлээрээ зугаалж, амарч байгаа зургуудаа нийтэлж, агаар салхины сайхныг гайхах нь түгээмэл. Энэ нь орон байрны хулгайч нарт өгөөш болох вий гэж цагдаа нар анхааруулсаар байна. Үнэхээр зургаа байршуулмаар байгаа бол ядаж л Public (олон нийт) биш Friends (найзууд) гэсэн тохиргоог сонгоорой. Ингэснээр таны ойр дотнын хүмүүс л таны зураг, сэтгэгдлийг харна. Гэхдээ та огт танихгүй эсвэл зүс мэдэх төдий хүнийг та Friends гэж бүртгээгүй бол шүү дээ. Мөн өөрийн санхүүтэй холбоотой мэдээллийг (картын зураг гэх мэт) олон нийтийн сүлжээнд байрлуулах талаар бодоод ч хэрэггүй.
Нууц үгийг олсны дараа таны хаягаар нэвтэрч, “Би хөдөө, сүлжээгүй газар байна. Утсаар ярьж чадсангүй. ... төгрөг шилжүүлээч” гэх мэтээр луйврын хэргээ үргэлжлүүлдэг.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн хэлснээр манай улсад хамгийн анх их сургуулийн мэдээллийн технологийн хэсэг багш кибер гэмт хэрэг үйлджээ. Гэтэл одоо энэ төрлийн хэргийг дунд сургуулийнхан ч үйлдэж, халдлага үйлдэх болжээ. Хамгийн сүүлд л гэхэд таван сурагч нэг бүлэг болж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна. Тэд нийт 300 орчим иргэнийг 80 сая төгрөгөөр хохироосон, урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар энэ хэргийг үйлджээ.
Гэтэл иргэд юу гэж боддог вэ гэхээр компьютерийн маш сайн мэдлэгтэй, программистаар суралцсан буюу дээд боловсролтой хүмүүс л интернэт ашиглан, алсын зайнаас цахим гэмт хэрэг үйлддэг гэж буруу боддог.
ТЭГВЭЛ ДЭЭРХ 300 ИРГЭН ЯАГААД АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ХУУРТАН, 80 САЯ ТӨГРӨГӨӨ ШИЛЖҮҮЛЭВ?
Энэ төрлийн хэргийг үйлдэхийн тулд хамгийн түрүүнд таны нууц үгийг олж авдаг. Эхлээд “Та сугалаа хожлоо, энэ холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу” эсвэл “Санал асуулгад оролцоно уу” гэсэн цахим шуудан илгээнэ. Нууц үгийг олж авсны дараа таны хаягаар нэвтэрч, “Би хөдөө явна. Сүлжээгүй газар байна. Утсаар ярьж чадсангүй. ... төгрөг шилжүүлээч” гэх мэтээр луйврын хэргээ үргэлжлүүлдэг.
Эсвэл таныг хуурах гэж элдэв холбоос илгээлгүй шуудхан нууц үгийг тань таадаг. Учир нь ихэнх хүн маш амархан нууц үг сонгодог байна. Төрсөн өдөр, утасны дугаар гэх мэт хэдхэн хором зарцуулаад олж авах мэдээллийг нууц үг болгон ашигладаг аж. Таныг огт танихгүй хүн таны нүүр ном руу ороход л таны төрсөн он сар өдөр дурайна. Мөн бид нэрийн хуудсаа чөлөөтэй солилцох болсноор хэн нэгний гар утасны дугаарыг олох маш амархан болов. Хамгийн хачирхалтай нь олон хүн нэг нууц үгээ фэйсбүүк, цалингийн карт гэх мэтэд зэрэг ашиглаж, өөрийгөө улам хүнд байдалд оруулдаг аж. Ийм учраас л дунд сургуулиа ч төгсөөгүй хүүхдүүд дээрх хэргийг үйлджээ. Өмнө нь ихэвчлэн гадаад улс орнуудаас цахим халдлага үйлддэг байсан бол одоо дотоодоос буюу Монголчууд өөрсдөө халдах болсныг ЦЕГ-аас анхаарууллаа.
Ингээд төгсгөлд нь та ч дээрх гэмт хэргийн хохирогч болох бодит эрсдэл байгааг сануулаад зөвлөгөө хүргэе.
- Таны хувийн мэдээлэл бол таны ХӨРӨНГӨ юм. Иймд сайн хамгаал. Хэнд ч нууц үгээ бүү дамжуул.
- Хакерууд хаа сайгүй байх болсон бөгөөд ихэнх хакер насанд хүрээгүй.
- Газрын тосны компаниуд, банкууд гэх мэт томоохон байгууллагууд цахим халдлагаас хамгаалж, энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулсан. Хакерууд тэдэн рүү халдаж чадахгүй болсон. Иймд өртөг, эрсдэл бага гээд ГЭНЭН ИТГЭМТГИЙ хэрэглэгч рүү буюу таныг онилж байна.
- Хакерууд арга барилаа байнга өөрчилдөг гэж бид боддог ч тийм биш. Тэд хуучин аргаараа л ажилладаг.
- Олны танил одуудын видеог хэн нэгэн тан руу илгээвэл бүү нээ. “Бритни байшингаас үсэрчээ” гэсэн гарчгийг хараад, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Энэ бол вирус.
- Зоогийн газар, кафед ороод үнэгүй wifi бүү ашигла. Ялангуяа та байнга ордог газартаа илүү болгоомжтой бай. Датагаа хэмнэх гэсэн биш цахим хэтэвчний мэдээллээ алдах эрсдэлтэй.
- Би баян биш, би алдартай биш юм чинь цахим халдлагад өртөхгүй гэж бодох нь буруу.
- Нууц үгээ байнга буюу гурван сар тутам өөрчил. Ингэхдээ password гэсэн хуучин нууц үгээ password1 гэж нийтлэг үгээр сольж бас л болохгүй. Нууц үг НУУЦ БАЙХ ёстойг санаарай.
- Вирусийн эсрэг програмуудыг ашигла.
- Үл таних хүнээс цахим шуудан ирвэл бүү нээ.
Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлж чадвал цахим халдлагаас өөрийгөө хамгаалах боломжтой юм шүү.