Инфляци 11 дүгээр сард 8.1 хувьтай гарсан нь Төв банкны зорилтот түвшинд хүрээд байна. Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 16 хувиар өссөн нь бусад бүлгээс хамгийн өндөр өсөлттэй байна.
Мөн хувийн жин нь хамгийн өндөр байдаг хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өмнөх оноос 7.6 хувиар өсжээ. Өнгөрсөн сард хүнсний бараа, түлш, шатахууны үнэ инфляцид гол нөлөө үзүүлдэг тренд хэвээр хадгалагдсан нь харагдлаа. Монголбанк оны эцэст инфляци найм орчим хувьдаа хадгалагдана гэж үзэж байна. 2019 оны Мөнгөний бодлогын чиглэлд инфляцийг найман хувьд, дунд хугацаанд зургаан хувьд барихаар тусгаад байгаа юм. Мөн инфляцийн төлөв байдлын тайланд инфляцид нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө өндөр хэвээр байгааг онцолсон байна.
Харин оны эхний 11 сарын байдлаар төсвийн тэнцэл 266 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Тайлант хугацаанд төсвийн орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 20.4 пунктээр илүү байсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг татварын орлого өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж, 7.4 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 32.7 хувь, орлогын албан татвар 30.5 хувь, нийгмийн даатгалын орлого 22.9 хувь, онцгой албан татвар 50.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Оны эхний гурван улиралд эдийн засаг 6.4 хувиар өссөн нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Экспортын гол түүхий эдийн үнэ тааламжтай байгаа уул уурхайн экспортын үнийн дүн нийт 23.9 хувиар өсөж, 5.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнээс нүүрсний экспортын дүн оны эхний 11 сарын байдлаар 2.6 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Б.Бямбасүрэн