Мэс засал хийх боломжгүй элэгний хавдартай хүмүүсийн хувьд ганц аврал нь ангиограф буюу хавдар боох аппарат. Хавдар судлалын үндэсний төвд өдөрт 5-10 хүн уг аппаратаар боох эмчилгээ хийлгэдэг байна. Гэвч үндэсний хэмжээний тус төвд ганц л байдаг уг аппарат долоо хоногийн өмнөөс ашиглалтаас гарчээ. Тиймээс хавдар боолгох эмчилгээ шаардлагатай өвч төнүүд П.Н.шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг рүү явахаас аргагүй болсон байна.
Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн Ангиографийн тасгийн эрхлэгч Н.Юмчин сэрчингээс тодруулсан юм.
-Танай эмнэлгийн элэгний хавдар боодог аппарат эвдэрсэн талаар өвчтөнүүд хэлж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ангиографийн аппаратын ашиглалтын хугацаа нь дуусчихсан юм.
Шаардлагатай өвчтөнүүдийг гуравдугаар эмнэлэгт шилжүүлж байна.
Тэгэхээр эвдэрсэн гэж хэлж болохгүй. Энэ аппарат нь рентген туяа гаргадаг. Рентген туяа үүсгэгч нь тодорхой хэмжээнд ажиллаад зогсох ёстой. Манай эмнэлэгт ашиглаж байсан аппаратыг 1997 онд үйлдвэрлэсэн. Харин манайд 2007 оны зургадугаар сард суурилуулсан юм.
10 гаруй жил ажиллаад хугацаа нь дуусч байна. Энэ хугацаанд 8876 хүнд үйлчилгээ үзүүлсэн байдаг. Одоо засварлах ямар ч арга байхгүй. Сэлбэг нь ч олдохгүй. Түүнээс биш гэнэт ажиллахаа болисон юм биш. Ашиглалтын хугацаанд 15-20 удаа засвар хийсэн.
-Тэгэхээр шинэ аппарат авна гэсэн үг үү?
ХСҮТ-д рентген туяаны шинэ аппарат суурилуулах ёстой гэж олон жил ярьсны эцэст шинэ аппараттай болсон. Одоо суурилуулахаар ажиллаж байгаа.
-Хэзээ ашиглалтанд орох вэ?
-Хорт туяа гаргадаг аппарат учир аюулгүй байдал яригдана. Тиймээс мэргэжлийн хяналт, улсын комисс хүлээж авах гэх мэт ажил бий. Үүн дээр л удаж магадгүй. Угсрахад бол асуудалгүй. Он гараад бэлэн болно гэж тооцоод өвчтөнүүдээ үзэх төлөвлөгөө гаргасан.
-Монголд ийм аппарат хэд байдаг юм бэ?
-Улсын эмнэлэгт гурав байдаг. Тодруулбал, манайхаас гадна нэг болон гуравдугаар эмнэлэгт бий. Мөн “Гранд мед”, “Мөнгөн гүүр”, “Улаанбаатар Сонгдо”, “Номун” гэсэн хувийн эмнэлгүүд ийм аппараттай.
-Одоо танай эмнэлэг өвчтөнүүдээ хаашаа явуулж байгаа вэ?
-Энэ аппаратны тусламжтай хийдэг ажилбарын 90 хувийг манай эмнэлэгт хийдэг. Шаардлагатай, нэн шаардлагатай гэсэн хүмүүсээ нэг болон гуравдугаар эмнэлэг рүү явуулж байгаа. Мөн нэгдүгээр эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад аппаратыг нь ашиглаад буцааж тээвэрлэх асуудлыг ч бас ярилцаж байна.
-Мэс ажилбар хийлгэх нэн шаардлагагүй хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Эхлээд хүмүүсээ үзнэ. Тэгээд заавал элэгний хавдар боолгох шаардлагатай хүмүүстэй яарал тай арга хэмжээ авч байгаа. Хэд хоногийн дараа орж болох хүмүүсээ 21 хоног хүлээлгээд аппарат бэлэн болохоор эндээ авахаар болсон. Аппаратын тусламжтай хийдэг ажилбарын 90 хувийг ХСҮТ-д хийдэг
-Өдөрт хэчнээн хүнд энэ аппаратны тусламжтай мэс ажилбар хийдэг вэ?
-Өдөр 5-10 хүн гэж бодохоор ажлын таван өдөр 40 ажилбарыг аппаратны тусламжтай хийдэг. ХСҮТ-ийн Ангиографийн тасгийн эрхлэгч Н.Юмчинсэрчин ийн ярьж байна.
Дашрамд дурдахад элэгний хавдар боох мэс ажилбар их үнэтэй байдаг учир өндөр өртөгтэй гэж үзээд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг байна. Зардлын 75 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг бол өвчтөн өөрөө 25 хувийг хариуцна. Гэвч энэхүү хөнгөлөлт нь ХСҮТ болон Гуравдугаар эмнэлэгт л хэрэгждэг аж. Тиймээс бусад эмнэлэг рүү өвчтөн явуулахаар даатгалаас хөнгөлөлт эдлэх боломжгүй болдог юм байна.
Ялангуяа, хувийн хэвшлийн эмнэлэгт очихоор төлбөрийг өвчтөн 100 хувь өөрөөсөө гаргах шаардлага үүснэ. Үүнтэй холбоотой үйлчилгээ авахад төвөгтэй байдаг учир хүмүүс ХСҮТ рүү очсоноор тус эмнэлгийн ачаалал ч ихэсдэг байна.