Энэ сарын 11-ний 01.10 цагийн үед дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр машинаараа түргэний машиныг мөргөж, эмчийг гэмтээсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс мэдээлэл хийлээ.
Тусламж үзүүлж явсан эмч гартаа гэмтэл авч, автомашинд ихээхэн эвдрэл гэмтэл учирсан байна. Үүгээр ч зогсохгүй, тус үйлчлүүлэгчийг “Ачтан” эмнэлэгт хүргэж өгсөн түргэний эмчийг үйлчлүүлэгчийн нөхөр хэл амаар доромжилж заналхийлсэн аж.
Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа бөгөөд шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгосон эмчийн биед үйлчлүүлэгчийн нөхөр цохих, түлхэх зэргээр халдаж, утсаар дарамтлан айлган сүрдүүлсэн гэдгийг мэдээллээ.
НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд “Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ хийж явахдаа, бүр ажлын байран дээрээ хүртэл гэмт халдлагад өртөх тохиолдол сүүлийн зургаан сар эрс нэмэгдлээ. Түргэн тусламжийн төвийн хувьд нийт 178 эмч, ажиллагсадтай, түүний 70 хувь нь эмэгтэйчүүд. Дуудлагаар тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч нар маань согтуу, танхай иргэдийн гэмт халдлага, дарамт заналхийлэлд цөөнгүй удаа өртөж байна. Эмч нарыг хэл амаар доромжилж, гүтгэх гүжирдэх асуудал хэрээс хэтэрсэн. Иргэд маань аливаад хүлээцтэй, зөв хандлагатай байж эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулж, элдэв эрсдэлд оруулахгүй байх нь чухал” гэлээ.
Энэ онд тус төвийн дөрвөн эмч ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлчлүүлэгчийн халдлагад өртсөн бөгөөд уг асуудлууд нь өдгөө прокурорын шатанд шалгагдаж байгаа юм байна.