Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт өчигдөр боллоо. Санал хураалтад Консерватив намын 200 гишүүн Тереза Мейг дэмжсэн бол 117 гишүүн түүний эсрэг санал өгчээ.
Мей намынхаа удирдагч хэвээр үлдэхийн тулд хамгийг багадаа 158 санал авах ёстой юм. Ийнхүү тэр ерөнхий сайдын суудлаа авч үлдсэн ч 2022 оны намын тэргүүний ерөнхий сонгуулиас өмнө огцрохоо албан ёсоор мэдэгдлээ.
Даваа гарагт Brexit-ийн хэлэлцээрийн төслийг дэмжих тухай Их Британийн парламентийн санал асуулгыг товлоод байсан ч Мей хойшлуулах шийдвэр гаргасан. Уг санал хураалтыг ирэх оны нэгдүгээр сарын 21-нд хийхээр болжээ.
Санал хураалтын үр дүнг зарласны дараа Тереза Мей “Хамтран зүтгэгчдийнхээ саналыг авсанд баяртай байна. Миний эсрэг санал өгсөн намынхаа гишүүдийн яриаг ч сонслоо. Европын холбоотой хийх Brexit-ийн хэлэлцээрийн төлөө чадах бүхнээ хийнэ” гэдгээ илэрхийллээ.
Харин сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын удирдагч Жереми Корбин хэлэхдээ “Санал асуулга юуг ч өөрчилж чадсангүй. Мейгийн засгийн газар Их Британид ашигтай Brexit-ийн хэлэлцээрийг танилцуулж чадахгүй” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: Russia today