ШИНЭ ОНЫ ЭХНИЙ САРД БАГШ НАР ЧУУЛЛАА
“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордонд энэ жилийн нэгдүгээр сард болсон. Зөвлөгөөнд Улаанбаатар хотын Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нийт 800 гаруй багш, ажилтнууд оролцож ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм.
Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсролын улсын II зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэж байгааг халж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлж, хот суурин газарт хүүхэд бүрийг цэцэрлэгт явах боломжийг бий болгоно гэдгээ онцоллоо. Гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль 2016 онд 31 байсан бол 2017 оны төгсгөлд 21 болж буурсан, 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилсан байх болно гэв. Мөн Засгийн газраас багш нарын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, боловсролын салбарын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд багш нарын болон нийт төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэдгийг хэлж байсан.
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ БА БОСГО ОНООНД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ
Энэ жилээс ЭЕШ-д ЭССЭ бичих даалгавар нэмэгдлээ
Энэ онд улсын хэмжээнд XII ангийг 42 мянга орчим сурагч төгслөө. Мөн үүн дээр өмнөх онуудад төгссөн 4000 орчим хүүхэд нэмэгдээд, энэ жил нийтдээ 45 мянга орчим шалгуулагч бүртгэлд хамрагджээ. Монгол хэлбичгийн шалгалтад хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг шалгах үүднээс эссэ бичих даалгаврыг нэмж оруулсан.
ЭЕШ-ын дүнг өдөрт нь мэдээлдэг боллоо
Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг шалгуулагчийн нүдэн дээр засах алдаа засагч программыг байгалийн ухааны анхдугаар олимпиадын үеэр амжилттай туршсан. Уг программ хангамжийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд бүтээсэн бөгөөд 200 хүүхэд оролцсон олимпиадын дүнг 4 минутын дотор зассан юм. ЭЕШ-ын дүнг 14 хоногийн дараа зарладаг бөгөөд энэ нь маш их хэл ам, хардлага дагуулдаг. Ийм байдлыг энэ жилээс халж, монгол инженер залуусын бүтээсэн алдаа засах программыг ашиглан шалгалтын дүнг шууд мэдээллээ.
Их, дээд сургуульд элсэх шалгалтын босго оноог 480 болгон нэмэгдүүллээ
БСШУС-ын сайдын энэ оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр А/195 тоот тушаал гаргасан. Уг тушаалд 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоолоо. Өмнөх жилүүдэд их, дээд сургуульд элсэх босго оноог 400 болгон бууруулаад байсан юм.
ОЮУТНУУД ХҮҮГҮЙ, БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Оюутнууд хүүгүй, барьцаагүй Оюутны хөгжлийн зээлээ авах боломжтой боллоо. Өмнө нь оюутнууд банкаар дамжин хамтран зээлдэгчтэй, барьцаатайгаар зээл авдаг байсан бол шинэ журмаар ЭЕШ-ын оноо 600, бакалаврын 2.8 голч дүнтэй бол энэхүү зээлд хамрагдах боломжтой боллоо. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч таван тэрбумыг л арилжааны банкнаас олгожээ. Энэ нь арилжааны банкны шаардлага хэт өндөр байсантай холбоотой. Энэ жил тус зээлийн санд 75 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ нь 35-37 мянган оюутанд зээл олгох боломжтой гэсэн үг. Оюутны хөгжлийн зээл нь хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч шаардахгүй болсноороо бүх шатны суралцагчдад боломж олгоно. Зээлийг жилд хоёр удаа 4-6 жилийн хугацаатай өгөх бөгөөд сургуулиа төгсөөд зургаан жилийн дотор хуваан төлөх боломжтойгоороо онцлог аж.
СУРГУУЛИЙН ОРЧИН АЮУЛГҮЙ БАЙХ ЁСТОЙ ГЭДГИЙГ САНУУЛСАН ҮЙЛ ЯВДАЛ БОЛЛОО
Энэ оны зургадугаар сарын 18-ны орой 79-р сургуулийн гадаах талбайд хөлбөмбөг тоглож байсан хүүгийн толгой дээр хаалганы хөндлөвч төмөр унаж, амиа алдсан.
Тодруулбал, 11 настай хүү хөл бөмбөг тоглож байх үед хаалганы хөндлөвч төмөр толгойн дээр нь унаж амиа алдсан юм. Хүүхдүүд гудамж талбай, гадаах талбайд тэр тусмаа сургуулийн ойролцоо аюулгүй орчинд тоглож наадах ёстой байтал олныг цочирдуулсан энэхүү харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт холбогдуулж Нийслэлийн боловсролын газраас ажлын хэсэг ажиллан тус сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг хариуцлага алдсан гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн юм.
БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТ
БАГШ НАР: Цалин нэмэхээс нааш хичээл эхлүүлмээргүй байна
Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос наймдугаар сарын 6-нд мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ “Багш нар цалингаа нэмүүлэхийн тулд зохион байгуулалтад орж, нэг жил тойрон тэмцсэн ч цалин нэмэгдсэнгүй. Энэ хугацаанд багш нарын цалингаас зуны амралтаар хасдаг байсан анги даасан мөнгө, дэвтэр зассаны нэмэгдлийг хасаагүй. Мөн төрийн бүх албан хаагчдад 300 мянган төгрөгийг олгосон. Энэ хоёроос өөр өөрчлөлт гараагүй. Бид 9 сарын 1-нээс ажил хаялт зохион байгуулж, хичээл эхлүүлмээргүй байна” хэмээсэн юм.
Багш нар ажил хаялт зарлан төв талбай дээр цуглав
Хичээлийн шинэ жил эхлээд буюу есдүгээр сарын 6-наас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, ажилтнууд ажил хаялаа. Цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага тавин ажил хаяж буй багш нар Сүхбаатарын талбайд ч суулт хийсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас 68 сургууль, 18 цэцэрлэг ажил хаяад байна гэсэн мэдээллийг тухайн үед өгсөн. Үүнээс 56 нь нийслэлийнх, Сүхбаатар 3, Сэлэнгэ 4, Дорноговийн 5 сургууль, 18 цэцэрлэгийн 7 нь нийслэлийнх, 11 нь Дундговийнх байжээ.
Багш нар АЖИЛ ХАЯЛТАА есдүгээр сарын 14-нд ЗОГСООЛОО
БСШУСЯ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын ажил хаялтын асуудлаар хамтарсан хэвлэлийн хурлыг хийж багш нар хугацаагүй ажил хаялтаа зогсоож, 9-р сарын 17-ны даваа гарагаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар болсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Тэд хэлэлцсэний үр дүнд, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлын ачаалалд нь тохирсон нэмэгдэл хөлс олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхээр болж мөн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөслийг тухайн ондоо 20 хувь хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохирсон.
АШУҮИС-ИЙН ШИНЭ ЗАХИРЛЫН ТОМИЛГООГ ЗАРИМ БАГШ ГУТЛАА ТАЙЛЖ ЭСЭРГҮҮЦЛЭЭ
АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирлын томилгоог эсэргүүцэн зарим багш нар эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Сургуулийн түр орлон захирлаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилоод байгаа аж. Уг шийдвэрийг хууль бус, журмын дагуу хийгдээгүй томилгоо хэмээн зарим багш нээлтийн үеэр эсэргүүцлээ уриа, лоозон барьж суун, гутлаа тайлж "хөл нүцгэн" илэрхийлсэн.
ЦЭЦЭРЛЭГИЙН 2-5 НАСТАЙ БҮХ ХҮҮХДИЙГ ЦАХИМААР БҮРТГЭЛЭЭ
Өмнөх хичээлийн жилд зөвхөн хоёр настай хүүхдийг цэцэрлэгийн цахим бүртгэлээр бүртгэж байсан бол энэ жилээс эхлэн 2-5 насны бүх хүүхэд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай болсон. Цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжилсэн бөгөөд цахимаар 76898 хүүхэд бүртгүүлжээ.
Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 661 цэцэрлэгт 113521 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 77.6 хувь юм. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн болон төрийн бус өмчийн нийт 672 цэцэрлэгт 114252 хүүхэд хамрагджээ.
Энэ жил төрийн өмчийн 18 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс тав нь бүрэн ашиглалтад орсон тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад оржээ. Мөн Улаанбаатар хотод 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл, нийт 45 сургуулийн барилга энэ онд баригдаж эхэлсэн.
ҮДИЙН ЦАЙНЫ ҮНЭ НЭМЭГДСЭНГҮЙ, 12 ЖИЛИЙН ӨМНӨ БАТАЛСАН 600₮ ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлэх шаардлагатай хэмээн УИХ-ын зарим гишүүн “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачилсан. Нэг хүүхдийн зардлыг 600 төгрөгөөр төсөвлөсөн нь 2006 онд буюу 12 жилийн өмнөх тооцоо юм. БСШУСЯ-наас үдийн цай хөтөлбөрийн нэг өдрийн зардлыг хоёр дахин нэмж 1200 төгрөг болгох саналыг Сангийн яаманд тавьсан ч хуулийн төсөл батлагдаагүй учир 2019 оны төсөвт нэмж тооцох боломжгүй гэжээ. 2019 оны төсөвт ерөнхий боловсролын нийт 1-5-р ангийн 324 мянга 620 хүүхдэд Үдийн цай хөтөлбөрт 34.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дунд сургуулиудын "Үдийн цай хөтөлбөр"-ийн хэрэгжилтэд явуулсан шалгалтад ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн дэргэдэх 129 хоолны газар хамрагджээ. Энэ мөнгөөр нэг хүүхэд авах ёстой илчлэгийн хэмжээгээ авч чадахгүй байна гэдгийг ч НМХГ-аас мэдээлсэн.