Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино "Мандухай сэцэн хатан" дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил болж байгааг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 22, 23-ны үдэш "Мандухай сэцэн хатан-30 жил" тоглолтыг толилуулах гэж байна.
Тус киноны хөгжмийг Симфони найрал, Морин хуурын чуулга, найрал дуучид, үндэсний хөгжимчид, уртын дуучид, хөөмэйчид Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр болжээ.
1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, уртын дуучин Норовбанзад, Баттөмөр, Түвшинжаргал, Банзрагч, Хөөмэйч Сундуй зэрэг гоцлоочид оролцон Жамъянгийн Чулуун ерөнхий удирдаачаар ажиллан бичлэг хийлгэж байжээ. Уг киноны хөгжим давтамжийг тооцохгүйгээр 90 орчим минут дуурьсдаг.
Энэ удаагийн тоглолтод кинонд оролцсон жүжигчид, уран бүтээлчид уригдан оролцож, киноны зураг дүрс дуу хөгжим хэрхэн бүтэж яаж уялдан бүтээгдсэн талаарх яриа өрнөж, хөгжим дүрсээ хослуулан харж сонсох боломж бүрдэх болно.
Тоглолт арванхоёрдугаар сарын 22, 23-нд Корпорейт Конвеншн төвд 18:45 цагт эхэлнэ.