УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр эрх барьж байгаа МАН дотроо бүлэглэл болон хуваагдаж, эрх мэдэл, сандал ширээ булаацалдаж байх хооронд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал урд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн гэдгийг хэллээ. Тиймээс эрх баригч намд шаардлага хүргүүлж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ,
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьдаг гурван ажилтай, гүйцэтгэл нэг ч байхгүй. Нэгт газрын тосны үйлдвэр байгуулж, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэнэ гээд их сайхан зүйл ярьж байна. Гэтэл үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатандаа яваа, хэзээ шатахуунаа үйлдвэрлэх гээд ил тод мэдээлэл ганц ч байхгүй. Мундаг бүтээн байгуулалт хийж байна гэсэн үлгэрийн яриатай.
Хоёрт шинэ цэвэрлэх байгууламж. Энэ асуудал мөн адил. Тендер нь будилаантай, ажил нь хэдэн хувьтай байгаа нь мэдэгдэхгүй бүдэг бадаг.
Мундаг бүтээн байгуулалт хийж байна гэсэн үлгэрийн яриатай
Өнгөрсөн хугацаанд ганц км зам ашиглалтад оруулсангүй, нэг ч бүтээн байгуулалт хийсэнгүй. 2018 оны хөрөнгө оруулалтын төсвийн гүйцэтгэл маш муу байна. 2017 оных мөн адил. Монгол Улсын төр байгаа бол нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийх цаг болжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга үнэний төлөө тэмцэж байгаа баатар мэтээр олон түмний сэтгэлд хоногших гэсэн ажлыг олон нийтийн сүлжээгээр шуудай шуудай мөнгөөр хийлгэж байна. Үүгээр чинь ард түмэн хооллож, ард түмэн хөгжих юм уу.
Агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. Сүүлийн гурван хоногт аюултай дохио гурав хоног дуугарлаа. Гэтэл сандал суудлаа яриад л явах юм. Нийслэлд амьдарч байгаа 1.4 сая иргэний эрүүл мэнд хамаагүй юм шиг байна.
Ийм үед Нийслэлийн Засаг даргыг солилоо. Оронд нь томилогдох хүн өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Яасан цаг үеэ ололгүй халаа сэлгээ хийдэг юм.
Өчнөөн зуун төгрөгөөр нэмчихээд ганц АИ 92-ыг ганц зуун төгрөгөөр буулгаж хэнийг хуурч байгаа юм бэ?
Ард түмнийг тайвшруулах, тархийг нь угаах гэсэн явуургүй аргаасаа татгалзвал яасан юм бэ?
Сандал суудлын асуудал дугаарлавал арван хэд дэх асуудал шүү дээ. Өмнө нь шийдэх маш олон асуудал байна.
Дундаж цалингаар 300 ам.доллар худалдаж авдаг байсан бол өнөөдөр 200 доллар хүрэхгүй болчихоод байна. Валютын ханшийн өөрчлөлт иргэдийн амьдралд маш олон сөрөгзүйлийг авчирч байна гэдгийг хэлмээр байна. Эрх баригчдад албан ёсны шаардлага хүргүүлж, эдгээр асуудлыг тавьж байна” гэлээ.