ОХУ-ын залуу үеийнхэнд зориулсан технологийн чуулга уулзалтын үеэр танилцуулсан робот нь зориулалтын өмсгөл өмссөн хүн байжээ.
“Russia 24” сувгаар шууд дамжуулсан үйл ажиллагааны үеэр Борис нэртэй робот нь алхаж, ярьж, бүжиглэж байсан гэнэ.
Энэ үйл явдлын дараа “TJournal” сэтгүүл роботын үзүүлбэртэй холбоотой хэд хэдэн асуулт бэлтгэн үнэнийг тодруулжээ. Тухайлбал,
- Борисын гаднах мэдрэгч хаана байна вэ?
- Оросын эрдэмтэд өмнө нь мэдээлэл хийхгүйгээр хэрхэн хурдан хугацаанд робот үйлдвэрлэв?
- Робот бүжиглэж байхдаа яагаад шаардлагагүй илүү их хөдөлгөөн хийгээд байна вэ?
- Роботын үзэмжийг яагаад хүн багтахаар үйлдвэрлэв? зэрэг асуултуудыг тодруулжээ.
Түүнчлэн энэхүү арга хэмжээний дараа сэтгүүлчид роботыг бодит эсэх талаар лавлаж эхэлсэн юм. Цахим орчинд тавьсан роботын зургийг харахад зориулалтын хувцас өмссөн хүний мөр нь цухуйж байжээ.
Эцэст нь өндөр технологи бүхий уг робот нь “Show robots” нэртэй компанийн үйлдвэрлэсэн 250,000 рублийн ($3,753) үнэтэй "Алёша" өмсгөлийг өмссөн хүн байсныг тогтоосон байна.
Чуулга уулзалтын зохион байгуулагчид роботыг жинхэнэ гэж танилцуулаагүй ч Russia 24 телевизээр гарахдаа үзэгчдэд жинхэнэ мэт сэтгэгдэл төрүүлсэн аж.
Эх сурвалж: Guardian