Э.Энхсаруул энэ жил Хойд туйлын эрс хүйтэнд, 300 км газрыг нохой чаргаар туулах “Fjallraven polar 2019” олон улсын уралдаанд оролцоно. Шведэд амьдардаг тэрээр байнга монгол дээл хувцастайгаа аялж, үндэсний өв соёлоо сурталчилж, эх орныхоо болон дэлхийн байгалийг хамгаалахад уриалдаг юм байна.
Уралдаанд 60-аад орны 1000 гаруй оролцогч өрсөлдөж байгаа аж.
Э.Энхсаруул энэ тэмцээний ялагч болоход тун ойрхон байна. Түүний өрсөлдөгч 1.3 сая хүнтэй Эстони улсын оролцогч бүсгүй аж. Сонирхуулахад Эстонийн иргэд, төр засаг бүх түвшинд оролцогч бүсгүйгээ дэмжиж байгаа юм байна.
Э.Энхсаруул монгол хүний тэсвэр тэвчээр, ухамсар хаа хүрч, хаана очиж болдгийг харуулах зорилгоор энэ тэмцээнд оролцож байна. Монгол өв соёл, монгол хүнийг сурталчлах, байгаль орчны асуудалд хүмүүсийн анхаарлыг татах, цаашлаад Монголд нүүрлэсэн агаарын бохирдлыг ч хөндөхийг зорьжээ.
Мөн байгаль, энэ ДЭЛХИЙ-д хүмүүс бидний асаргаа халамж чухал хэрэгтэй болсныг АНХААРУУЛАХ зорилготой юм байна.
Түүнийг дэмжин, Хойд туйлд Монголынхоо далбааг мандуулахад бүгд нэгдэцгээе. Санал хураалт өнөөдөр 16.00 цагаас дуусах тул та яараарай. Одоогоор түүнд 30 мянган хүн цахимаар санал өгчээ. Мөн АНУ-ын Калифорни мужийн Питсбург хотод амьдардаг Т.Баяр мөн энэ тэмцээнд оролцох юм. Түүнийг 16 мянган хүн дэмжжээ.
Санал өгөх холбоос: https://polar.fjallraven.com/contestant/?id=5383&backpage=1&order=popular