Энэ оны эхний 11 сарын дүнгээр Монгол-Японы худалдааны эргэлт Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан 2016 оныхтой харьцуулахад хоёр дахин өсөөд байна.
Мөн Монголын компаниудтай хамтран ажиллах эрмэлзэл Японы бизнесийнхний дунд өндөр байгаа гэж “Frontier Securities”-ийн Гүйцэтгэх захирал Маса Игата онцолж байв.
Монголд Японы бизнес эрхлэгчдийн дэмжлэгтэй хэд хэдэн томоохон төсөл хэрэгжээд байна. Тухайлбал, анхны салхин станц болох 50 мВт-ын хүчин чадалтай Салхитын төслийг хэрэгжүүлсэн “Clean Energy Asia” компанийн 49 хувийг “Softbank Energy” компани эзэмшиж байна. Төслийг хэрэгжүүлэхдээ “JICA” болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжилт татжээ. Мөн дээрх компани Өмнөговь аймагт Цэций салхин станцыг байгуулсан юм. Мөн Японы "Мegatech" корпорацийн Дорноговь аймгийн Сайхандулаан суманд цахиур олборлох, баяжуулах үйлдвэр энэ онд ашиглалтад ороод байна. 10 сая ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү үйлдвэр сард 200-400 тонн цахиур баяжуулах хүчин чадалтай. Мөн Сайншанд суманд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм. Ингэснээр бүтээгдэхүүнээ Япон, БНСУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн “Call Pro” компанийг Япон улсын хувь хөрөнгө оруулагч 1.1 сая ам.доллароор үнэлэн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь харилцаа холбооны салбарт “Мобиком” компанид тус улсын “KDDI Telecom”, “Sumitomo” корпораци хөрөнгө оруулалт хийснээс хойших хамгийн том санхүүжилтүүдийн нэгд тооцогдож байгаа юм. Мөн цаашид хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллах боломж нээх, мэдээлэл олгох зорилгоор энэ оноос “Monnichi.Today” платформ ажиллаж байна.
Б.Дашням