Европын хөлбөмбөгийн холбооны 2018-19 оны улирлын “Аваргуудын Лиг”-ийн хэсгийн шатны тоглолтууд өндөрлөлөө. “G” хэсгийг тэргүүлэх нь нэгэнт тодорхой болоод байсан “Аваргуудын Лиг”-ийн 13 удаагийн аварга Испанийн “Реал Мадрид” талбайдаа ОХУ-ын “ЦСКА”-г хүлээн авсан юм.
Эзэн хааны багийн ахлах дасгалжуулагч Сантиаго Солари ач холбогдол багатай тус тоглолтод Гарет Бэйл, Лука Модрич, Тони Кроос нарын гарааны тоглогчдоо сэлгээнд үлдээжээ. Эдгээр багууд улирлын эхэнд Москва хотод учраа тааран тоглоход “ЦСКА” 1:0-ээр хожиж байсан юм.
Гэвч тоглолтын эхнээс “Реал Мадрид”-ын хамгаалалтын шугам удаа дараалан алдаа гаргаж, “ЦСКА” тэднийг Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд нь 3:0-ийн харьцаатай буулгаж авлаа. ОХУ-ын багаас Федор Чалов, Георгий Щенников, Арнор Сигурдссон нар гоол оруулсан байна.
Хэдийгээр “Реал Мадрид” тус тоглолтын өмнө нэгэнт хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон, гарааны бүрэлдэхүүнээрээ тоглоогүй ч энэ нь байж боломгүй үр дүн байлаа. Энэ нь “Реал Мадрид”-ын түүхэнд Европын тавцанд талбайдаа хүлээсэн хамгийн том ялагдал нь болсноос гадна “Аваргуудын Лиг”-ийн хэсгийн шатанд талбайдаа 9 жилийн дараа хожигдсон байна.
Хамгийн сүүлд 2008-09 оны улиралд Италийн “Ювентус” клуб хэсгийн шатанд “Реал Мадрид”-ыг 2 удаа хожиж байсан юм. “G” хэсгийн нөгөө тоглолтод Италийн “Рома”, Чехийн “Викториа”-гийн талбайд зочилж, 2:1-ийн харьцаатай хожигдсон ч тэд мөн л хэсгийн дэд байраар хасагдах шатанд үлдэх нь нэгэнт тодорхой болоод байсан билээ.
Харин “Викториа”, “ЦСКА” багууд ижилхэн 7 оноотой хэсгийн шатыг дуусгасан ч хоорондын тоглолтыг үр дүнгээр “Викториа”, “Европа Лиг”-т өрсөлдөхөөр болсон байна. “Аваргуудын Лиг”-ийн шөвгийн 16 багийн сугалаа манай цагаар 12-р сарын 17-ны Даваа гарагийн 19:00 цагаас Нион хотод болно. Эхний тоглолтууд 2-р сарын 12, 13, 19, 20-ны өдрүүдэд явагдана.
Реал Мадрид 0:3 ЦСКА (Аваргуудын Лиг, Сантьяго Бернабеу, 51,636 үзэгч)
Гоол: Чалов 37’, Щенников 43’, Сигурдссон 73’
Гарааны бүрэлдэхүүн:
Реал Мадрид (4-2-3-1): Куртуа; Одриосола, Вальехо, Санчес, Марсело (Карвахаль 74); Вальверде, Льоренте (Кроос 58); Асенсио, Иско, Винисиус; Бензема (Бэйл 46)
ЦСКА (5-2-2-1): Акинфеев; Фернандес, Набабкин, Бекао, Магнуссон, Щенников; Бистрович, Обляков (Кучаев 89); Влашич, Сигурдссон (Нисимүра 95); Чалов (Эрнандес 84)
“G” ХЭСЭГ:
Баг Т Хо Тэ Хж Гз Оноо
- Реал Мадрид 6 4 0 2 +7 12
- Рома 6 3 0 3 +3 9
- Викториа 6 2 1 3 -9 7
- ЦСКА 6 2 1 3 -1 7
Бусад тоглолтуудын үр дүн:
Аякс (Нидерланд) 3:3 Байерн (Герман)
Бенфика (Португал) 1:0 АЕК (Грек)
Манчестер Сити (Англи) 2:1 Хоффенхайм (Герман)
Шахтёр (Украин) 1:1 Лион (Франц)
Викториа (Чех) 2:1 Рома (Итали)
Валенсиа (Испани) 2:1 Манчестер Юнайтед (Англи)
Янг Бойз (Швейцарь) 2:1 Ювентус (Итали)
Хасагдах шатанд үлдсэн багууд:
Атлетико Мадрид (Испани), Барселона (Испани), Реал Мадрид (Испани), Манчестер Сити (Англи), Манчестер Юнайтед (Англи), Ливерпүүл (Англи), Тоттенхэм (Англи), Боруссиа Дортмунд (Герман), Байерн Мюнхен (Герман), Шальке (Герман), Ювентус (Итали), Рома (Итали), ПСЖ (Франц), Лион (Франц), Порту (Португал), Аякс (Нидерланд)
А.Одбаяр