Ирэх жил IPO хийж, хувьцаат компани болохоор зэхэж буй Uber бага оврын автобусны “Uber Bus” нэртэй үйлчилгээгээ Египетын нийслэл Кайро хотод албан ёсоор нээж байгаагаа зарлажээ.
Албан ёсны блогтоо Uber-ын гүйцэтгэх захирал Дара Хосровшахи “Египетийн сая, сая иргэдэд тус нэмэр болох Uber Bus үйлчилгээг нээж байгаадаа баяртай байна. Энэхүү үйлчилгээ нь хүн бүрийн мэдэх бага оврын автобусны үйлчилгээнд технологийн дэвшил ашиглан сайжруулсан хувилбар нь юм.
Бид бага зардалтай нийтийн тээврийг хөгжүүлж улмаар хотуудад түгжрэлээс ангижрах боломж бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна. Египет болон бусад Ойрхи Дорнодын орнууд Uber-ын хувьд тун чухал учир ирээдүйд ч энэ бүс нутагт олон төслүүдээ хэрэгжүүлнэ” хэмээн бичсэн байна.
Энэхүү автобусны үйлчилгээний ажиллах зарчим нь Uber-ын бусад үйлчилгээтэй адилхан. Хэрэглэгч явахыг хүссэн чиглэлээ системд оруулах бөгөөд систем нэг чиглэлд явах хүсэлтэй зорчигчдыг олж, тэдгээрийг нэг автобусаар хүргэж өгөх юм.
Одоогоор Uber Египетэд UberX, Select, Scooter зэрэг төслөө хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: techcrunch.com