Монголын залуу хоккейчдыг дэмжих Канад-Монголын хамтарсан төслийн албан ёсны нээлт Канад Улсын Элчин сайдын яаманд өнөөдөр болно.
Монгол Улсад хоккейн спорт социализмын үеэс эхлэн хөгжсөн ч хувцас хэрэгсэл, талбай, дасгалжуулагч дутмагаас одоогоор дэлхийд томоохон өрсөлдөгч болж чадаагүй байна. Канад Улсын Элчин сайдын яам, Монголын хоккейн холбоо, Канад, Монгол аж ахуйн нэгжүүдтэй хамтран Канадад хоккейн хувцас хэрэгслийг хандиваар цуглуулжээ.
Мөн хоёр орны олон иргэн ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Хандиваар цугласан чингэлэг дүүрэн хувцас хэрэгслийг энэ сард Монголд авчрахад нь Монголын хоккейн холбоо баг, холбоодод тараах юм байна.
Монголын залуу хоккейчдыг дэмжих төслийн хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 16-19 –ний хооронд “Монгол дахь хоккейн өдрүүд” болно. Энэ үеэр Канад Улсын Ванкувэр хотын Лэсли Глобал Спортс клубын Нэйт Лэсли тэргүүтэй дасгалжуулагчид манай улсад ирж хоккейчид, дасгалжуулагчдад мөсөн талбай дээр сургалт хийх юм.