Поп урлагийн Rolling Stone сэтгүүлээс АНУ-ын дуучин Тейлор Свифт тоглолтынхоо үеэр нүүр царай таних технологи ашиглан өөрт нь гэмтэл учруулж болзошгүй, өмнө нь одуудад халдаж байсан этгээдүүдийг олдог хэмээн мэдээлжээ.
Тус сэтгүүлээс мэдээлж байгаагаар Тейлор Свифт энэ оны 5-р сарын 18-д Лос Анжелес хотод болсон тоглолтынхоо үеэр өнгөрч буй хүмүүсийн зургийг авдаг киоск төхөөрөмжийг ашиглажээ. Тэрхүү киоск нь авсан зургаа тусгай өгөгдлийн санд байх, өмнө нь хэрэгт холбогдож байсан хүмүүсийн зурагтай харьцуулж үздэг байна.
Лос Анжелес хотод болсон тэрхүү тоглолтыг үзэхээр очсон 60,000 үзэгчдэд өөрсдийнх нь зургийг авч байгааг мэдэгдээгүй нь нэг талаас хувь хүний аюулгүй байдал, мэдээлэлд халдаж байгаа хэрэг ч Quartz сайт “Тоглолтын танхим бол хувийн өмч учир эзэмшигч нь нүүр царай таних технологиос эхлээд бүх төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч болно” гэж бичжээ.
Бидний хэрэглэдэг ухаалаг утсанд хүртэл байдаг нүүр царай таних технологийг сургууль, нисэх буудал гээд олон төрлийн байрлал, нөхцөлд байдаг ч урлагийн салбарт тэр дундаа тоглолтын үеэр ашигласан нь олны анхаарлыг ихэд татсан үйл явдал байлаа.