БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан хэмээн Канадын хоёр дахь иргэнийг баривчилсан байж болзошгүй талаар тус улсын гадаад хэргийн яам өнөөдөр мэдээлжээ.
Энэ долоо хоногийн эхээр Канадын дипломатч асан Майкл Ковригийг БНХАУ-д саатуулаад байгаа юм. Тэр одоогоор Олон улсын хямралын асуудал эрхэлсэн байгууллагад (International Crisis Group) ажилладаг.
Харин бизнесмен Майкл Спеворыг энэ долоо хоногт Хятадын эрх баригчид байцаасан тухай мэдээллийг Канадын тал хүлээн авсан байна. Үүнээс хойш Майкл Спевортай холбоо тогтоож чадахгүй байгаа бөгөөд хаана байгаа нь тодорхойгүй байгаа ажээ.
Майкл Спевор өнгөрсөн ням гарагт твиттер хуудсандаа удахгүй Өмнөд Солонгос руу очих тухайгаа бичсэнээс хойш сураггүй болжээ. Тэр бизнесийн болон аяллын шугамаар Хойд Солонгост иргэдийг зуучилдаг “Paektu Cultural Exchange” компанийн эзэн юм.
Энэ хэрэг нь 12-дугаар сарын 1-ний өдөр Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр Канадын Ванкувер хотод баривчилсантай холбоотой байж болзошгүй. Түүнийг Иранд харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлж, хоригийг зөрчсөн хэргээр шалгаж байгаа юм.
Үүнээс шалтгаалан БНХАУ болон Канадын улсын хооронд дипломат маргаан үүсээд байна.
Эх сурвалж: BBC