ШУА-ийн Их чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганаар академичдыг сонгон шалгаруулах бөгөөд энэ жил 14 эрдэмтэн академичид нэрээ дэвшүүлжээ.
Манай улсад ШУА-ийн жинхэнэ гишүүн, 55 академич байдаг бөгөөд академичдаас 53 нь чуулгандаа иржээ. Академичийг жинхэнэ гишүүдийн нууц санал хураалтаар олонхийн санал авбал академич цол олгодог юм.
Энэ удаагийн чуулганаар шинэ академичдыг сонгон шалгаруулахдаа залуу үеийг дэмжих, гишүүдийн тоог Засгийн газраас тогтоож өгсөн тоонд ойртуулах, нэр дэвшигч нь дэлхийн болоод Монголын шинжлэх ухааны хөгжилд ямар бодит хувь нэмэр оруулсныг харгалзаж саналаа өгөхийг ШУА-ийн удирдлагууд академичдад уриалсан байна.
Академичдын төлөөлөл залуу үеийг дэмжихийг сайшааж, цаашид гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа эрдэмтдээ ШУА-ийн гишүүн болгох, эрдэмтдийнхээ хийсэн бүтээснийг сурталчлах, их, дээд сургууль ШУА-ийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэсэн саналуудыг хэлжээ.
Санал хураалтын дүн гарахад С.Чулуун, Б.Авид, С.Дэмбэрэл, Б.Бурмаажав, О.Чулуунбаатар, Х.Энхжаргал, Р.Шагдарсүрэн нарын долоон эрдэмтэн хамгийн олон санал авч Академич боллоо.