Яаралтай бөгөөд зайлшгүй авах арга хэмжээ: Хүүхэд болгонд АМНЫ ХААЛТ ЗҮҮЛГЭЕ!
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр “Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар нэн даруй арга хэмжээ авч ажиллах тухай” тогтоолын хэрэгжилттэй танилцлаа.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:
“Утааны голомтод байгаа 139 сургууль, 138 цэцэрлэгийг бүрэн агаар цэвэршүүлэгчээр хангасан. Үүнд засгийн газар болон Дэлхийн банкны санхүүжилтээр 700-аад сая төгрөгөөр сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хүүхдийн тасгуудад 5900 гаруй агаар цэвэршүүлэгч байршуулсан.
Мөн дөрвөн төрлийн агаар шүүгч, есөн төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагуурыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн. Ингэснээр ихэнх сургуулийг агаар цэвэршүүлэгчээр хангах бололцоо бүрдэж байна” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
М.Энхболд: Ирц бүрдсэнгүй, чуулган хуралдах боломжгүй боллоо
Өнөөдрийн УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд ирээгүй байгаа гишүүдийн нэрсийг дуудан, 10.00 цагаас хойш 45 минут хүлээж байна, чуулганы хуралдаандаа оролцоно уу гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт мөн л ирц бүрдээгүй гэх шалтгаанаар УИХ-ын чуулган хуралдаагүй. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх гэж 73 гишүүн цугласнаас хойш дахин чуулганы ирц бүрдэхгүй өнөөдрийг хүрч байгаа юм.
11.10 минутын байдлаар УИХ-ын 75 гишүүний 34 нь чуулганы танхимд ирж ирц 45 хувьд хүрчээ.
С.Эрдэнэ: У.Хүрэлсүх ярьдаг гурван ажилтай, гүйцэтгэл нэг ч байхгүй
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр эрх барьж байгаа МАН дотроо бүлэглэл болон хуваагдаж, эрх мэдэл, сандал ширээ булаацалдаж байх хооронд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал урд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн гэдгийг хэллээ. Тиймээс эрх баригч намд шаардлага хүргүүлж байгаа юм байна.
Монголчууд НҮБ-д хандан утааны эсрэг гарын үсэг цуглуулж байна
Иргэн Б.Бат-Энхийн бичсэн "Death from Smog in Mongolia #HumanRights" хүсэлтэд Монгол Улсын Засгийн газарт арга хэмжээ авахад түлхэц үзүүлэхийг НҮБ-аас хүссэн бөгөөд одоогоор 8000 орчим хүн нэгдээд байгаа аж. Та нэгдэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Change.org дэлхийн өнцөг булан бүрээс асуудлаа шийдүүлэхийг, аливааг өөрчлөхийг хүссэн 263 сая хүн хандсан байна. Түүнээс 196 орны 31591 хүн амжилтад хүржээ. Олон хүн хандаж, хуваалцах тусам шийдвэр гаргах түвшний хүмүүст илүү хурдан хүрдэг аж.
ТОЙМ 2018: Боловсролын салбарын ОНЦЛОХ үйл явдлууд
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ тушаал гарсан юм. Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг өөрчлөн баталсан бөгөөд үүнд бага ангийн сурагчдыг энэ сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-нийг хүртэл буюу нийт 49 хоног амрах шийдвэрийг гаргасан юм.
2018 онд боловсролын салбарт болсон үйл явдлуудын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.