McDonald’s компани хүний эрүүл мэндэд чухал хэрэгтэй антибиотикийн хэрэглээг бууруулах зорилготой шинэ бодлого хэрэгжүүлэх гэж байгаагаа зарлав.
Үхрийн маханд агуулагдах антибиотикийн талаар баримтлах бодлого нь тус компанийн ханган нийлүүлэх сүлжээний 85 хувийг хамарна. Дэлхийн цар хүрээтэй сүлжээ компанийн худалдан авах аварга хүчин чадал үхрийн махны үйлдвэрлэлийг бүхэлд нь хувьсган өөрчилж болзошгүй.
Хүнсний үйлдвэрлэлийн аюулгүй байдалд түгших нь ихэссэн хэрэглэгч нар антибиотикгүй мах хэрэглэх шаардлага тавьдаг. Хөдөө аж ахуйд антибиотикийн хэрэглээ хэтэрснээс хүний биеийн нян эсэргүүцэх чадвар суларсан нь дэлхий нийтэд тулгамдсан бэрхшээл болсныг эрдэмтэд сануулж байна.
Стив Истербрук гүйцэтгэх захирал болсноос хойш McDonald’s хоолны цэсээ “ариутгах” кампани өрнүүлж эхэлсэн юм.
Бургерт хадгалалтын хугацаа уртасгадаг болон (preservatives), өнгө оруулдаг зарим бодисын хэрэглээг зогсоож байгаагаа тус компани есдүгээр сард зарлав. McDonald’s нь 2016 оноос хойш Quarter Pounder бургертээ хөлдөөсөн махны оронд шинэ мах хэрэглэж, Сhicken McNuggets-ын орцноос үл муутгагч бодисыг хассан юм. Дэлхий даяар 37 мянган сүлжээ ресторантай McDonald’s-ын ханган нийлүүлэлтийн шаардлага өөрчлөгдөж байгаа нь хүнсний нийт үйлдвэрлэлд нөлөөтэй.
Тус компани Еgg McMuffins-ынхаа орцноос маргариныг хассан нь цөцгийн тосны нийлүүлэлтийг аварга өсгөсөн юм. Шинэ төлөвлөгөөний дагуу McDonald’s үхрийн махных нь гол нийлүүлэгч 10 улсад антибиотикийн хэрэглээг хэмжиж шалгадаг болно.
Хэмжилтийн үр дүнд тулгуурлан 2020 он гэхэд антибиотикийн хэрэглээг бууруулах зорилтот хувь хэмжээг тогтооно. Улмаар 2022 оноос ханган нийлүүлэгчид нь шинэ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг болох юм.
Өвчнөөс сэргийлэх, өсөлт дэмжих гэсэн хоёр үндсэн зорилгоор антибиотикийг мал аж ахуйд өргөн хэрэглэсээр ирлээ. Pew Сharitable Trusts-ын статистикаас үзвэл, АНУ-д нийт антибиотик бүтээгдэхүүний 70 орчим хувийг мал аж ахуйд зориулж байна.
McDonald’s бүр 2015 онд тахианы махны ханган нийлүүлэх сүлжээнээсээ хүнд чухал хэрэгцээт антибиотикийг хасахаар амласан. Тус компани амлалтаа төлөвлөснөөс эрт буюу 2016 онд биелүүлсэн юм.