Агаарын бохирдол ямар байгаагаас шалтгаалж иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа зохицуулна. Яг үүнд зориулсан agaar.mn сайт тун сайн ажилладаг.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/387дугаар тушаалаар батлагдсан журмаар Агаарын чанарын индексийг тооцох аргачлалыг шинэчилсэн байна.
Ингэснээр ямар өөрчлөлт гарсан талаар өнөөдөр болсон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хуралдаан дээр БОАЖЯ, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Булган:
-Олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжид “агаарын чанарын индексийг олон улсад мөрдөгдөж байгаа аргачлалд нийцүүлж, шинэчил” гэсэн. Энэ хэрэгцээ шаардлагын улмаас индексийн тооцох аргачлалыг өөрчилсөн. Энэ шинэ индексийг зургаан ангиллаар гаргаж байгаа. Тухайн зэрэглэл бүрийн дээд, доод хязгаарын утгаар гаргана. Энэ бол АНУ-д тооцоолж гаргадаг индекс. Түрүүнд нь нэг удаагийн хэмжилтийг 24 цагийн дунджаар гаргадаг байсан нь алдаатай томъёо байжээ. Одоо өнгөний код олон улсынхтай ижил болсон. Одоо хэр тогтвортой үзүүлэлт вэ гэдгээс шалтгаалж дундаж утгыг харуулдаг болсон хэмээн ярилаа.
Яг одоо 2018.12.13-ны өдөр. 18.40 цаг болж байна. Agaar.mn сайтад энэ цаг үед агаарын чанар ямар байгааг дараах байдлаар үзүүлжээ.
Харин Дэлхийн улс орнуудын агаарын чанарын индексийг харуулдаг сайтад дараах байдлаар харуулж байна.
Өөрөөр хэлбэл, дээрх хоёр сайтын зөрүү нь даруй 200-300 болохыг та бүхэн харж байна. Аль нь үнэн бэ. Бид алинд нь итгэх вэ гэдэг асуудал үүслээ.
Агаарын чанарын индекс хэд байгаагаас шалтгаалж иргэд эрүүл мэндээ хамгаалах алхмыг хийнэ гэж дээр хэлсэн. Гэтэл агаарын чанарын индексийг тооцох аргачлалаа аравдугаар сард өөрчилсөн ч агаарын чанарын индекс хэд байвал, ямар арга хэмжээ авах тооцооллоо өөрчлөөгүйг дараах зургаас харж болно.
Тооцох аргачлалаа олон улсын зөвлөмжийн дагуу өөрчилсөн юм бол авах арга хэмжээгээ ч олон улсын түвшинд аваачих шаардлагатайг дараах зураг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, агаарын чанарын индекс 300+ болоход олон улсад “маш их бохирдолтой” хэмээн тодорхойлж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээдэг.
Агаарын чанарын индекс өвлийн улиралд 3000 хүртэл зааж байгаа нь зөвхөн монголын ч бус дэлхий нийтийн асуудал болоод байна. Гэтэл өнөөдрийг хүртэл харж заншсан agaar.mn сайтын индексийн тооцооллыг өөрчилсөн нь чухам ямар үр дүнд хүргэх юм бол гэдэг нь тодорхойгүй.
Бид олон улсын тооцоолол бүхий сайтад итгэх үү, аgaar.mn сайтад итгэх үү?