АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн лигийн энэ сарын 12-ны тоглолтын үеэр Вашингтон хотын “Capital One Arena” талбайд “Монголын соёлын өдөр” боллоо.
Энэ өдөр дэлхийн хамгийн олон үзэгчтэй, АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн Вашингтон Визардс, Бостон Селтикс багууд улирлын ээлжит тоглолтоо хийсэн байна.
Тоглолтын өмнө Вашингтон хотод оршин суугаа Монгол хөгжимчин, бүжигчин зэрэг 30 гаруй уран бүтээлчид Монгол дуу хөгжмөө эгшиглүүлж, үндэсний бүжгийн үзүүлбэр толилуулан эх орныхоо соёл, уламжлалаа сурталчилсан байна.
Энэхүү үйл ажиллагааг Элчин сайдын яам, АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “Monumental Sports and Entertainment” компанитай хамтран зохион байгуулжээ.