Дэлхийд тэргүүлэх хямд үнийн агаарын тээвэр эрхлэгчдийн нэг болох төлөвлөгөөтэй Lion Air Mentari компани Boeing-той байгуулсан 22 тэрбум ам.долларын захиалгаа цуцлахаар бэлтгэж байна. Aравдугаар сарын аймшигт осолд нисэх онгоц үйлдвэрлэгчийн авсан арга хэмжээнд хилэгнэсэн Lion Air-ын удирдлага захиалгаа цуцлахаар шийджээ.
Индонезийн агаарын тээврийн гол компани болоод буй Lion Air-ыг үндэслэгчийн нэг Рушди Кирана мягмар гарагт Bloomberg-д ярилцлага өгөхдөө өнөөгийн нөхцөлтэй зөрчилдсөн төлөвлөгөө танилцуулав. Нийт 189 хүний амь авч одсон Boeing 737 Max-ын осол нисэх флотоо 1000 нисэх онгоцтой болгож өргөжүүлэх төлөвлөгөөг нь зогсоож чадахгүйг ноён Кирана тайлбарлаж байна.
Тэр ч байтугай Lion Air ирэх онд Индонезийн салбараа нээлттэй хувьцаат компани болгож болзошгүйг захирал дурдсан юм.
Хоёрхон сар ашигласан онгоцны ослоос шалтгаалаад энэхүү аварга өсөлтөд Lion Air-ын эртний түнш Boeing компани хэр зэрэг үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй. Юутай ч хямд үнийн зорчигч тээврийн компани үлдсэн захиалгаа цуцлах гэж байгаагаа мэдэгдлээ.
AНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Lion Air-ыг ослын хэрэгт шударга бусаар орооцолдуулж байгааг ноён Кирана тайлбарлав. Тэрбээр 737 Max онгоцны осолтой холбогдуулан үйлдвэрлэгчээс авсан арга хэмжээнд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн захидлыг Чикагод төвтэй компанид илгээгээд байгаагаа мөн дурдлаа.
Boeing-ын тайлбар “Дэндүү башир, зохисгүй, ёс зүйгүй үйлдэл” хэмээн ноён Кирана захиалгаа цуцалсан шалтгаанаа тайлбарлах үеэр дургүйцэв. “Гол үйлчлүүлэгчийнхээ нэгтэй ингэж харьцах ч гэж. Биднийг нисэх онгоцны үйлчилгээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн ойлголтыг Boeing бусдад өглөө” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Индонезийн тээврийн аюулгүй байдлын комиссоос сарын өмнө гаргасан урьдчилсан тайланд сүйрсэн Max онгоцтой холбоотой арчилгаа үйлчилгээний асуудлыг тодорхой зааж, Lion Air-т аюулгүй байдлын соёлоо сайжруулахыг зөвлөсөн.
Boeing компани ч тайлантай ижил утгатай урт мэдэгдлээр хариу өгөхдөө 737 Max онгоцны мэдрэгчээс ирдэг алдаатай өгөгдлөөр автоматаар идэвхждэг шинэ системийн гажгийг дурдалгүй өнгөрчээ. Нисгэгч ташаа түгшүүрийг залруулж жолоодлогыг гартаа авахаар тэмцэх зуур программ хангамж онгоцны хамрыг удаа дараа доош чиглүүлсэн нь хожим илэрчээ.
Boeing, Airbus-д захиалсан 368 онгоц Индонезийн компанийн нисэх флотын одоогийн 117 онгоцны тоог гурав гаруй дахин өсгөнө. Boeing компаниас дахиад 250 онгоцыг Lion Air-т нийлүүлэх ёстойг ноён Кирана тайлбарласан.
Харин Boeing-ын захиалга, нийлүүлэлтийн вэбсайтад биелүүлж амжаагүй 190 захиалга
бүртгэлтэй байгаа юм.