Энэ сарын 19-нд орох талын суудлын автомашины хяналтын хэсэгт БНХАУ-аас орж ирсэн, Монгол Улсын иргэн Б УАЗ 469 маркын тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100 мянган ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завджээ. Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн байна.
Гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлэв гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон архи, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг олгодог. Эдгээр тэмдэгт хуурамч эсэхийг хуулийн байгууллага эцэслэн тогтоох аж.