“Торонто Рэпторс” багийн төвийн тоглогч Ионас Валанчиунас эрхий хуруундаа мэс ажилбарт орох шаардлагатай болжээ. Лхагва гарагт болсон “Голден Стэйт Уорриорс”– “Торонто Рэпторс” багуудын тоглолтын үеэр түүний хуруу хугарсан байна.
Иймээс Литва тоглогч доод тал нь нэг сарын хугацаанд багтаа тус болох боломжгүй болсон юм. Тус тоглолтод “Торонто Рэпторс” гол тоглогч Кавай Леонардын эзгүйд өрсөлдөгчөө 113:93-ын харьцаатай буулгаж авсан билээ.
Энэ улиралд карьертаа анх удаа сэлгээнээс тоглож байгаа Валанчиунас ердөө 18.8 минутыг талбайд өнгөрүүлж байгаа ч 12.8 оноо, 7.2 самбар дунджилж байна. Улирлын өмнө Якоб Поэлтлийг явуулсан Торонтогийн сэлгээнд буй ганц самбарын тоглогч нь Грэг Монро болж үлдлээ. Мөн Паскал Сиакам, ӨүЖи Ануноби нарын талбайд өнгөрүүлэх хугацаа нэмэгдэх магадлалтай.
Одоогийн байдлаар Дорнод бүсийг тэргүүлж буй “Торонто Рэпторс” дараагийн 3 тоглолтдоо “Портлэнд”, “Денвер”, “Индиана” гэсэн багуудтай учраа таарна.
А.Одбаяр